Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.
Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.
Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа…
Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна…
Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.
Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаая.
2 comments:
Sain baina uu, Mgl zaluus aa?
Turkt ih surguulid herhen elseh talaar delgerengui medeelel uguuch (english dr bsan ch bolno).
Ter elseltiin english (turkish), matematikaar avdag shalgaltad beltgedeg damjaa ntr gej bh uu..?
Bayarlalaa
Сайн уу,
Энэ блог маань хөтлөгдөхгүй удаж байна. Чи эндээс биш доорх хаягаас асуучих:
https://www.facebook.com/groups/montur/
Б. Ганбат.
Post a Comment