Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

Tuesday, December 19, 2006

Grand Köşk-н байршил

Та бүхэнд амар байх болов уу гэсэн үүднээс үдэшлэг болох газрын байршилыг тодорхойлъё!

Thursday, December 14, 2006

Анкара хотын Шинэ Жил!


Сайн байцгаана уу, залуус аа? Хэдхэн хоногийн дараа бидний хүсэн хүлээсэн шинэ жил маань болох гэж байгаатай холбогдуулан Анкара хот дахь Монгол Оюутны Зөвлөлөөс шинэ жилийн үдэшлэг зохион байгуулж байна.

2006 оны 12 дугаар сарын 29-ний 18 цагт Maltepe-д байрладаг Grand Köşk Düğün Salon-д болох Шинэ жилийн үдэшлэгт та бүхнийг урьж байна.

Билетийн үнэ 25YTL. Билетээ та доор дурьдсан хүмүүсээс авах боломжтой.

Бат-Илд ---- Polis Akademisi ---- 05444963056 ---- 05059202495
Ганбат ---- Hacettepe Universitesi ----- 05446471836 ---- 05059202493
Хөлгөн -----
Gazi Universitesi ----- 05464398777
Байгалмаа ----
Gazi Universitesi ----- 05446835399
Оргил ----- Gazi Universitesi ----- 05446689267
Батдэлгэр ---- Ankara Universitesi ---
-- 05445765689
Тунгаа ----- Ankara Universitesi ------ 05427297289
Идрээ ----- Ankara Universitesi ------ 05446956388
Одко ------ ODTÜ ----- 05445615299
Нуржол -----
ODTÜ ---- 05433133100

Мөн энэ үдэш монита зарлаж байна. Гэхдээ зөвхөн бэлэгтэй ирсэн хүмүүсийн дунд. Өөрөөр хэлбэл энэ үдэш монита-даа зориулж бэлэг авчирсан бол үдэшлэгт орохын өмнө бүртгүүлж өөрийн монитагаа мэдэж үдэшлэгийн дундуур бэлэгээ өгнө. Нэгэн зүйл хэлэхэд бэлэг нь жижиг бэлэг байх хэрэгтэй. Жишээ нь түлхүүрний оосор, шоколад гэх мэт.

Жич анхааруулахад бие биенээ хүндэтгэж, илүү сайхан баярлахын тулд гаднаас согтууруулах зүйлс авчрахгүй байхыг хүсье!

Wednesday, December 13, 2006

Мэтгэлцээн, эссе бичлэгийн уралдааны тухай,

“Монгол орноо хөгжүүлэхэд миний оролцоо” уриан дор Турк Улсад сурч буй нийт Монгол оюутнуудын дунд чөлөөт мэтгэлцээн, эссе бичлэгийн уралдааныг АМОЗ-өөс зарлаж байна.

Энэхүү уралдаан нь эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, мөн өөрсдийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж боловсролоо дээшлүүлэх, “Би хэн бэ?” гэдгээ гаргах, бусдад таниулах зорилготой юм. Нөгөө талаас хилийн чанадад, эх орноосоо хол ч сэтгэл зүрхээрээ ойрхон байгаа оюутнууд бид эх орныхоо өмнөх тулгамдсан асуудал, өнөөдрийн эмзэг сэдвийг хөндөж, эх орны хөгжил ирээдүйг шинэ сэргэгээр харж санаа бодлоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Мэтгэлцээн, чөлөөт санаа бодлоо уралдуулах талбар гэдэг үндсэн дээр ямар мэргэжилээр хэд дүгээр курс-т сурч байгаа нь хамаагүй, бүгдээрээ оролцох боломжтой.

Санаа өгөх үүднээс дараах 4 сэдвийг эхний ээлжинд санал болгож байна. Үүнд:

Нэг. Улс төрийн сэдэв. Энд өнөөгийн улс төрийн тогтолцоо, намуудын төлөвшил, эх орон, ард түмнээ нэг үзэл санааны дор нэгтгэх, улс төрийн намын үүрэг роль гэх мэт сэдэв байж болно.

Хоёр. Эдийн засгийн сэдэв. Аливаа улс орны хөгжилийн гол үндэс нь эдийн засаг байдаг. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 15 жил болж байна. Манай улсын эдийн засаг шилжилтийн үедээ явж байна. Иймд эдийн засгийн харилцааг хэрхэн сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилийг дэмжих, ядуурлыг бууруулах гэх мэт сэдэв байж болно.

Гурав. Мэдээллийн технологи. XXI зууны хөгжлийг мэдээллийн технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Манайх шиг жижиг, 2 их гүрний дунд оршсон улс оронд мэдээллийн технологи харьцангуй давуу тал олгож байна. Иймд үүнийг бид хөгжилдөө ашиглах бололцоотой. Энэ талаар бичиж болно.

Дөрөв. Нийгэмд болж буй үйл явц. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг гэх мэт сэдэв байж болно.

Мэтгэлцээнүүдийг 14 хоногт 1 удаа 2007 оны 1 сараас эхлэн зохион байгуулна.

Эссенүүдийг 3 сард цуглуулж байр эзлүүлнэ. Шалгарсан 3 эссег Монголын төв хэвлэлд тавьж нийтлүүлнэ.

Магадгүй биднийг сонирхож ажилд авах санал ч ирэх боломжтой.

Иймд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

АМОЗ. 2006 он.

Монгол орны ирээдүй болсон тэнгэрлэг залуус аа,

Дэлт морин дээрээс дэлхийн талыг эзэлж, төв азийн цээжнээс төр гүрнээ нэгтгэж, хэдэн зууны турш хөрстийг доргиож байсан эрэлхэг өвөг дээдсийн хойч үе билээ бид. Өдгөө тэр их гүрэн хаачив? Тэр дээдсийн үрс яав? Эргээд нэг харъя, харьцуулаад нэг үзье. Үүнд бид өвөг дээдсээ зэмлэхгүй. Үүнийг бид үр хойчдоо даатгахгүй.

Өнгөрсөн түүхээрээ бахархах, өнөө үеэ бүтээн босголцох, ирээдүйгээ одооноос тодорхойлох нь хүн бүрийн үйл эрмэлзэл билээ. Гэвч өнөөдөр буу шийдмээр асуудлыг шийддэг цаг нэгэнт өнгөрч, эрдэм номын нугаршгуй илд, хатан бат бамбайгаар зэвсэглэн, өөрсдийн авъяас чадвараар улс орноо дэлхийн тавцанд өргөх цаг иржээ. Нэгдэн зөвшилцөж, хамтдаа ихийг бутээцгээе. Хэн нэгний хөдлөхийг хүлээн, бусдыг харан суух биш, тэр хөдөлгөөнд өөрсдийн алхааг тууштайгаар нэгтгэе. Маргааш гэж хойшлуулсаар суутал, буцаад очиход энэ бүхнийг өөрчлөхөд дэндүү оройтсон байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг БИД ХИЙХГҮЙ БОЛ ХЭН ХИЙХЭВ, ОДОО ХИЙХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ХИЙХЭВ.

Өнөөгийн Монголын нийгэмд идээ мэт бугшсан ичгэвтэр үзэгдлүүдийг халж, бузар булайтай хутгалдсан нийгмийг эрүүлжүүлэх нь залуус бидний туйлын зорилго. Цаг үеийнхээ судсыг атгая, эх орныхоо эзэн нь болъё. Энэ эринд цоо шинэ Монголын нэрийг, цээж дүүрэн, толгой цэх өргөж явъя.

АМОЗ. 2006 он.