Tuesday, December 19, 2006

Grand Köşk-н байршил

Та бүхэнд амар байх болов уу гэсэн үүднээс үдэшлэг болох газрын байршилыг тодорхойлъё!

Thursday, December 14, 2006

Анкара хотын Шинэ Жил!


Сайн байцгаана уу, залуус аа? Хэдхэн хоногийн дараа бидний хүсэн хүлээсэн шинэ жил маань болох гэж байгаатай холбогдуулан Анкара хот дахь Монгол Оюутны Зөвлөлөөс шинэ жилийн үдэшлэг зохион байгуулж байна.

2006 оны 12 дугаар сарын 29-ний 18 цагт Maltepe-д байрладаг Grand Köşk Düğün Salon-д болох Шинэ жилийн үдэшлэгт та бүхнийг урьж байна.

Билетийн үнэ 25YTL. Билетээ та доор дурьдсан хүмүүсээс авах боломжтой.

Бат-Илд ---- Polis Akademisi ---- 05444963056 ---- 05059202495
Ганбат ---- Hacettepe Universitesi ----- 05446471836 ---- 05059202493
Хөлгөн -----
Gazi Universitesi ----- 05464398777
Байгалмаа ----
Gazi Universitesi ----- 05446835399
Оргил ----- Gazi Universitesi ----- 05446689267
Батдэлгэр ---- Ankara Universitesi ---
-- 05445765689
Тунгаа ----- Ankara Universitesi ------ 05427297289
Идрээ ----- Ankara Universitesi ------ 05446956388
Одко ------ ODTÜ ----- 05445615299
Нуржол -----
ODTÜ ---- 05433133100

Мөн энэ үдэш монита зарлаж байна. Гэхдээ зөвхөн бэлэгтэй ирсэн хүмүүсийн дунд. Өөрөөр хэлбэл энэ үдэш монита-даа зориулж бэлэг авчирсан бол үдэшлэгт орохын өмнө бүртгүүлж өөрийн монитагаа мэдэж үдэшлэгийн дундуур бэлэгээ өгнө. Нэгэн зүйл хэлэхэд бэлэг нь жижиг бэлэг байх хэрэгтэй. Жишээ нь түлхүүрний оосор, шоколад гэх мэт.

Жич анхааруулахад бие биенээ хүндэтгэж, илүү сайхан баярлахын тулд гаднаас согтууруулах зүйлс авчрахгүй байхыг хүсье!

Wednesday, December 13, 2006

Аалзны Тор.3

Баабар юу ярив? "Өдрийн сонин" өмнө нь нийтэлж байсан "Аалзны тор" хэмээх нийтлэлийн үргэлжлэлийг уншигчиддаа хүргэж байна.


"Аалзны тор" нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан үүссэнийг хамгийн ихээр өлгөж авсан хүн нь улстөрч Баабар юм. Тэрээр "Өдрийн сонин"-д нүүр дүүрэн ярилцлага өгснөөс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, "Ийгл ТВ"-ээр мөн ярилцлага өгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч үнэндээ "Аалзны тор" нийтлэлээс илүү гарах юу ч хэлсэнгүй. Гагцхүү "Лугано" банкны вэбсайтыг ухаж үзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан үзүүлэв. Улстөрчийн хувьд тэрээр "Энэхүү Худалдаа, хөгжлийн банкны булхайг илчилнэ, сүүлд эрх мэдэлтэй болохоороо луйврын хувьчлалыг буцаана, үүний төлөө амь насаа зориулахад ч бэлэн" гэж нэмж хэлж сүржигнэв. Магадгүй, энэ нь түүний улстөрчийн нэр төрийг нэмсэн ч байж болох юм. Нийгэмд шударга хүн болж харагдах гэсэн зүтгэлийнх нь оноог ч дээшлүүлсэн байж болох юм. Харин тэрээр асуудлын мөн чанар, цаад утгыг нь огт ойлгоогүй, сониноос хэн бүхний олж авсан мэдээлэлтэй нэгэн болохоо харуулав. Тиймээс ч жинхэнэ луйврыг улам гүнзгийрүүлж, хуйвалдааныг улам чамбай болгоход идэш болж буйгаа мэдсэнгүй. Юу гэвэл, Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал нэртэй луйвар явцгүй болоод эхэлмэгч хувьчлал яваагүй бурууг хэн нэг рүү чихэх хэрэгтэй байлаа. Мөн цаашид хууль зөрчсөөр байгааг ямар нэгэн аргаар тайлбар олж хэлэх хэрэгтэй болсон юм. Чухам энэ үед тэдэнд Баабар тус болжээ. "Юун түрүүн Монгол дахь сөрөг хүчний эрх баригчид, лидерүүд хувьчлалыг эсэргүүцэж байгаа учир энэ асуудлаа эргэж харах болно" гэсэн утгатай бичгийг "Жералд Металлз" компаниар хийлгэж аваад үүнээ үзүүлэх болов. Төрийн өмчийн хорооны дарга Пүрэвдорж үүнийг бүр нээлттэйгээр зарлаж, удаа дараагийн хууль зөрчих ажиллагааныхаа зөвтгөл болгон ашиглалаа. Пүрэвдорж энэ үгээ УИХ-д мөн хэлсэн юм. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хүртэл сонсгож хууль бус үйлдлээ "хуульчилж" буй хэрэг билээ. УИХ-д сөрөг хүчний гол үзэл сурталчийн нэрийг гаргаж бурууг чихсэн нь гишүүдэд ТӨХ хууль зөрчсөн эсэх тухай гэхээсээ биеэ хамгаалах, дайснаа үзэн ядах зөнг нь илүүтэй хөдөлгөсөн тул Баабарын нэр бусармаг явдалд нь сайн хамгаалалт болжээ.

Үнэндээ юу болов? Үнэндээ асуудал Баабарын хэл амнаас болсон юм биш аж. Худалдаа, хөгжлийн банкийг луйвардах гэсэн бүлгийн дотор гарсан зөрчил маргаанаас хамаг асуудал үүдэлтэй аж. "Жеральд Металлз" компанид ямар ч банк, хэзээ ч хэрэг байхгүй. Аль Отгонбилэг, Дорлигжав нарын үеэс Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр онцгой эрх олгоно, хариуд нь 20-оос доошгүй сая долларын зээл олгохыг хүссэн санал тэдэнд олон очиж байжээ. Ганц тэдэнд биш, өрсөлдөгч комодити компаниудад ч ийм санал их ирж байв. Гэтэл тэд банк биш, мөнгө зээлэх, өөр хэрэгт нь хөрөнгө оруулах нь тэдний сонирхлоос огт гадуур хэрэг. Иймээс Монголын талаас гарсан иймэрхүү санал болгон эрс няцаалтад орж байв. Гагцхүү зэсийн баяжмал болон алтанд урьдчилгаа төлж болно. Нэгэнт энэ нь урьдчилгаа тул хүү гэх асуудал байхгүй, гэхдээ урьдчилгаа нэгэнт төлсөн болохоор алт, зэсээ л авч таарна. Өөр юу ч хэрэггүй. "Жеральд Металлз" нь Чулуунбат, Энхбаяр нарыг сөрөг хүчин байх үеэс нь зөв бооцоо тавьж тойлсон тул Монголын алт, зэсийн баяжмалын экспортод онцгой эрх олж авах нь авлаа. Тэдний хүсэлтээр алтны барьцаа болгон 20 сая долларын урьдчилсан төлбөр хийлээ. Дотроо яаж хувааж авч, юугаа луйвардана өөрсдөө мэдэх хэрэг. Энэ мөнгөнд таарсан алтыг л хугацаандаа яаралтай эргүүлж өгөх болзолтой.


Орж ирсэн 20 сая долларын хагасыг "Монгол газар" компанийн Мянганбаяр авчээ. Мянганбаяр нь сонгуулийн үед МАХН-д асар дэмжлэг үзүүлснээс гадна хожим төрийн сайд болсон Энхтүвшингийн ганц ходий. Энхтүвшин сөрөг хүчин байхдаа эхнэр хүүхдээсээ салж шинээр амьдрал зохиох гэж ядарч зовж явахад нь Мянганбаяр найзын халуун гараа сунгасан аж. Иймээс ийм их мөнгө авах "эрхтэй". Гэвч олж ирсэн мөнгөө Энхбаяр, Чулуунбат, Энхтүвшин гурав тэрүүхэндээ хуваагаад авчихаж байгаа нь УИХ-ын дарга Энэбишийн гэдэнг хөдөлгөжээ. Үүнээс болж засгийн хямрал ч үүссэн, тэд я хоорондоо мундахгүй их хөлөө жийлцсэн. Эцэст нь үлдсэн арвыг нь "Монгол банк"-ны Одонгуагийн нэр зааж өгсөн тушаалаар Худалдаа, хөгжлийн банк тараасан ба үүн дотор спикерийн "Монполимет" хэмээх орд газар дамладаг компани хамаарч хоёр сая доллар олж авснаар асуудал түр зуурын эвлэрэлд хүрчээ.


"Жеральд Металлз"-ын хувьд 20 сая долларт таарах алтаа авч байж салсан. Харин дотогшоо тараасан мөнгө нэлээд нь буцаж очиж чадахаа болилоо. Юун түрүүн Мянганбаяр мөнгөө төлж чадахаа болив. "Монполимет" ч мөнгөнийхөө хагасыг өгөөгүй явна. Энэ бүхнийг Монгол банкинд хадгалагдаж байгаа улсын цэвэр нөөцөөр хаасан хэрэг. 2000 онд 158 сая ам.долларын цэвэр нөөцтэй байсан бол хоёр жил өнгөрөхөд ердөө 10 сая доллараар нэмэгдсэн нь энэхүү улсын нөөц өсөхгүй байгаа олон шалтгааны нэг нь билээ. Хэрэг илрээд "Монгол газар" мөнгөө төлж чадахаа болихын үест сайн найз нарын хооронд хагарал гарлаа. Юун түрүүн Энхбаяр өөрийн орлогч Энхтүвшинтэй энэ асуудлаас болж зөрчилд орж эхлэх нь тэр. Чулуунбат, Энхбаяр хоёрын хооронд ч гав гарч эхэллээ.

Асуудал цааш яаж өрнөв? Мянганбаяр мөнгө төлж чадахгүй байгаа шалтгаанаа "Цагаан Шонхор" компанийн Энхтайван ба түүний бүлэгт дээрэмдүүлснээр тайлбарлах болов. Чухам үүнээс үүдэн "Центрпоинтийн хэрэг" гэгч дуулиантай шуугианыг үүсгэх хэрэг гарчээ. "Центрпоинтийн хэрэг" гэгч цаашаа дуулиан үүсгэх хэд хэдэн шалтаг шалтгаан нэгэн зэрэг үүссэн нь тун таатай хэрэг болов. Юун түрүүн УИХ-ын гишүүн Гүндалай зарим эрүүгийн хэрэгтнүүд төрийн машиныг удирдах болж цагдаа, шүүхийг гартаа хийгээд хуульчлагдсан дээрэмчид болж хувирсан тухай мэдэгдэл хийлээ. Гүндалайгийн хэлсэн үг болгоныг эсэргүүцэж амыг нь хааж байдаг Монголын төр энэ удаа асуудлыг тун гярхай анхааралтай сонсох нь тэр. Үнэндээ Гүндалайгийн хэлсэн үг үнэний нэлээд хувьтай аж.


Хоёрдугаарт Хууль зүйн сайд Нямдорж, Цагдаагийн дарга Амарболд нарын удаан үргэлжилсэн зөрчлийн асуудал байлаа. Амарболд бол юун түрүүн Ардчилсан намын нэг лидер, Ерөнхий сайд асан Энхсайханы хүн. Энэ утгаараа "Цагаан Шонхор"-ын Энхтайваны гарын хүн. Ерөнхий сайд болмогцоо Элбэгдорж нь Амарболдыг халж орхисон боловч Амаржаргал Ерөнхий сайд болуутаа Энхсайханы шахалтаар түүнийг ажилд нь эргүүлж тавьжээ. Нямдоржийн хувьд тэр угаасаа генерал Пүрэв, Амарболд нарыг аль алиныг нь үзэж чаддаггүй этгээд. "Зоригийн аллага" хэмээх хэрэг цагдаагийнханд сайхан идэш болж албан тушаалд дэвших, биеэ унагах, албан тушаалаа авч үлдэх зэрэгт хэрэглэгддэг хамгийн том таатай олз нь болоод хэдэн жилийн нүүр үзсэн билээ. Иймэрхүү хэрэгт сүрхий гаршсан Амарболд нь Нямдоржийг сайд болж байх яг тэр цаг минутанд Бат-Үүлийг баривчлан шоронд хийж орхих нь тэр. Өөрөөр хэлбэл Амарболдыг Нямдорж халж болохгүй, яагаад гэвэл яг "Зоригийн аллагын" хэргийг жинхэнээр нь илчилж, халуун мөрөөр нь орж байхад ингэвэл Нямдорж өөрөө хамсаатан болж таарна. Энэ улайм цайм муухай мэх Нямдоржийн эгдүүг тун ихээр хүргэжээ. Нөгөө талаар Монгол банкны Ерөнхийлөгч асан Үнэнбатын мэдээлэл, шаардлагын дагуу шинэ Ерөнхийлөгч Чулуунбат дээр цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд хоёр жилийн нүүр үзэж байснаа яг энэ өдрүүдэд Амарболд хэргийг хаалгав. 1992-1996 онд Монгол банкны дэд ерөнхийлөгч байхдаа Чулуунбат нь диллерийн болон зээлийн асуудал дээр олон "ноцтой" хэрэг тарьчихсан байсныг нь Үнэнбат матсан хэрэг. Ийнхүү хэргийг хаалгаснаараа Амарболд өөрийгөө Энхбаярын талын хүн гэдгээ битүүгээр ойлгуулж буй хэрэг юм.


Мянганбаяр төлбөрийн чадваргүй болсон асуудал Гүндалайгийн мэдэгдэл, Нямдоржийн занаагаар дамжин дуулиант "Центрпоинтийн хэрэг" болон томорлоо. Зодооны хэргийг зориудаар зохион байгуулсан нь үнэн байж болох талтай. Юутай ч гэсэн Мянганбаяраас мөнгө дээрэмдсэн хүмүүсийг ямар нэг шалтгаар баривчлан хорих нь юунаас ч үл хамааран хийгдэхээр төлөвлөгдсөн операци байв.

Мянганбаяр өөр юу хийв? Мянганбаяр Чулуунбатаас авсан 10 сая долларынхаа хэсгийг Энхтайван, шөвгөр Өлзий нарын бүлэгт рекэтлүүлэн алдсан байж тун магадгүй. Гэвч үүнийг нь хэлүүлэх гэсэн Цагдаагийнхан түүнийг шоронд хориод ч хүлээлгэж чадсангүй. Мянганбаяр ирээдүйд амь насаа ч алдаж болох ийм эрсдэлтэй алхмыг ухамсартайгаар хийгээгүй байж болох юм. Монголд шоронгоос ч урт гар суналзан гарч ирж өшөөтнөө дарж чаддагийг тэрээр эрх биш мэдэх биз. Гэтэл Мянганбаяр үүнээс гадна олон хэрэгт орооцолдсон байлаа. Юун түрүүн тэрээр "Жеральд Металлз"-аас авсан мөнгөнийхөө нэлээдээр урьд "Иточу" компаниас авсан өрөө дарлаа. Гэтэл түүний "Вагнер Ази" компаниас зээлээр авсан 12.5 сая доллар нь хүзүүгээр нь ороож эхлэв.


"Вагнер Ази" бол Монголд хийсэн хөрөнгө оруулалтаараа хоёрдугаарт ордог том компани. Уул уурхайн тохог төхөөрөмж, машин техник оруулж ирдэг. "Катерпиллар" болон "Форд" компанийн дистрибьютер хийдэг. Эндээс Мянганбаяр ирээдүйд олборлох алтаараа барьцаалж 12.5 сая долларын тоног төхөөрөмж, зээл авчээ. Гэтэл үүнийхээ хагасыг төлөхгүй удаад байхаар нь хоёр тал гэрээгээ шинэчлэн хийж 5.6 сая долларын өрийг "Монгол газар" ойрын үед "Вагнер Ази"-д төлнө гэж гэрээлсэн байна. Төлбөрийн графикийг ч тогтож, хоёр талаас гарын үсэг зуржээ. Харин Мянганбаяр гарын үсэг зураад л энэ асуудлыг ор тас мартаж. Иймээс "Вагнер Ази" шүүхэд хандсан байна. Шүүх дээр харин Мянганбаяр ажиллалгүй яахав. Дүүргийн шүүх өрийг нь дундуур нь хуваагаад "Монгол газар"-ыг 2.7 сая долларын өртэй гэж тогтжээ. Яагаад дундуур нь хуваагаад ийм хачин шийдвэр гарч байгаа нь тайлбар байхгүй. Дараа нь мэдээж "Вагнер Ази" давж заалдана. Нийслэлийн шүүх хэргийг буцаав. Эргэж дүүргийн шүүх дээр ирсэн хэрэг нь "Монгол газар" "Вагнер Ази"-д 5.2 сая долларын өртэй гэж шийдвэрлэлээ. Ингэхээр нь Мянганбаяр өмнөөс нь мөн л давж заалдлаа. Нийслэлийн шүүх асуудлыг "авч хэлэлцээд" Мянганбаяр 1.6 сая долларын өртэй гэж шийдэх нь тэр. Ийнхүү Мянганбаяр 4 сая долларын ашигтай гарч ирэх нь тэр. Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч компанийг монголчууд шүүх, төртэйгээ нийлж улайм цайм дээрэмдэх нь энээ. Энэ асуудал Дээд шүүхээр орсон боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ.


Дөрвөн сая ам.долларын хожоо хийхийн тулд Мянганбаяр шүүхэд нэлээн хэмжээний мөнгө зарцуулжээ. Шүүхийн шийдвэр гаргасан шүүгчид гэнэт учиргүй баяжицгаав. Гол шийдвэр гаргасан шүүгч нь гэхэд 100 мянган төгрөгийн цалинтай, тун ч тарчиг амьдарч байснаа гэнэт жип унан, гурван давхар байшин бариулаад унажээ. Тэд барилгын материалаа өөрийн биеэр цуглуулахаар болж, Бээжинд айлчлав. Сонирхолтой нь унаж яваа жип нь "Монполимет" компанид анх бүртгэгдсэн ба Бээжинд явахдаа "Монгол газар" компанийн зардлаар ухасхийжээ. Сонирхуулахад "Монполимет" компанийн захирал Гарамжав болон шүүгч нар олон жилийн сайн найз нөхөд юм. Гэхдээ ийм айхавтар мөнгө 4 сая долларын дээрмийг ганц шүүгч бие даан хийж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад ийм гэнэтийн бусармаг шийдвэр гарсныг асуухад "ерөнхийлөгчийн захиас бий" гэж ам алдсаныг нь чихээрээ сонссон хүн ч бий. Дээд шүүхийн дарга Ганбат ч мөн оролцоотой. Үүнийхээ шанд хүүхэддээ байр авч өгсөн гэж яригддаг.


"Вагнер Ази" компанийг Монголын төр засаг, шүүх нийлж байгаад луйвардсан асуудал чимээгүй өнгөрсөнгүй. 2002 оны 6-р сард Улаанбатарт болсон "Америк-Монголын бизнес зөвлөл"-ийн хурал энэ асуудлыг тун ноцтой авч үзлээ. Америкчууд цаашдын хөрөнгө оруулалтын асуудлаа энэхүү "Вагнер Ази" компанид гаргасан шударга бус шийдвэртээ Монголын шүүх дахин яаж хандан залруулах эсэхээс хамаарна гэдгээ хояргүй утгаар илэрхийлцгээв. АНУ-ын Элчин сайд Ж.Дингер зөвхөн энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Энхбаяртай хоёр удаа уулзан шаардлага тавьжээ. Өгсөн албан ёсны ноотод нь "Коррупци авилгад идэгдсэн Монголын шүүх" гэсэн хатуухан үг хэллэг ч орсон байв.


Дэд ерөнхийлөгч Аль Горын удирдлагаар 1998 онд Вашингтонд хуралдсан "Сайн засаглалын" олон улсын хурал дээр АНУ-ын иргэн дэлхийн аль ч оронд хээл хахуулийн хэрэгт орооцолдвол АНУ-ын хуулиар шийтгэх ба АНУ-ын иргэн, компани пэлхийн аль ч оронд хээл хахууль, авилгын золиос болох юм бол АНУ-ын төр бүхий л хүчээрээ тэр хүн, компаниа өмгөөлнө, улс төрийн арга хэрэглэнэ гэж зарласан билээ. "Вагнер Ази" ч, "Америк-Монголын бизнес зөвлөл" ч, АНУ-ын Элчин сайдын яам ч, Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч энэ хэргийг Монголын төр хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглан харж байна. 2002 оны есдүгээр сард Дэлхийн банкны ивээл дор Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийх Засгийн газрын хүсэлтийг нь Дэлхийн банк хүлээж авсангүй, "хурал зөвлөгөөн багадаагүй, шинэ Засгийн газар сүүлийн хоёр жилд юу ч хийсэнгүй, ажлаа хийцгээ" гэж албан ёсоор хэлжээ. Эцэст нь Монголын Засгийн газар удтал гуйж гувшсаны дараа "Монголд хөрөнгө оруулахад юу саад болж байна вэ?" гэсэн доромж нэртэй чуулга уулзалт хийхээр болсон байна. Монголд хөрөнгө оруулж, шуугиантай Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцож буй АНУ-ын "Жеральд Металлз" компани улам бүр авилгалд идэгдэн энэ нь улайм цайм болж байгаа Монголын төрийн өнөөгийн байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа айхавтар анхааруулга санамж авсны эцэст Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцох идэвхи нь гэнэт суларчээ. Харин Монгол банк, ТӨХ-ны хүсэлтээр "сөрөг хүчний нэгэн лидерээс болов" гэсэн бичиг шийтгэж өгсөн байна.

Хувьчлал яаж явагдав? 2002 оны тавдугаар сард Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал явагдлаа. 5-7 газарт тендерт санал өгсөн гэх боловч шаардлага хангаагүй шалтгаанаар хоёрыг нь авч үлдэв. Эцэст нь нэгнийх нь тендерийн бичгийг нь задалж ч үзэлгүйгээр "Жеральд Металлз-Лугано консорциум" хэмээх баг 12 сая гаруй ам.доллараар Худалдаа, хөгжлийн банкийг авах болжээ. Тендерт оролцсон аль ч компани тендерийн анхдагч нөхцлийг хангасангүй. 50 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй, 10 жилээс доошгүй ажилласан банкны туршлагатай нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэсэн байх нь хувьчлалд оролцох банкны үндсэн нөхцөл гэж заасан ба энэ тендерийн нөхцлөө интернэтээр цацаж Английн "Экономист" сэтгүүлд хэвлүүлсэн юм.


"Жеральд Металлз" компанид Монголын хамгийн том банкийг өгөх гэж улайраад байдгийн цаад шалтгаан ихээхэн өөр. Комодити компанид зуучлах ажлаа л хийнэ үү гэхээс өөр хөрөнгө оруулалт, тэр дундаа огт оролцож байгаагүй шинэ бизнест, тэгээд ч ийм найдваргүй оронд, найдваргүй зах зээл дээр үзэлцэж байх хэрэггүй. Гэтэл Монголын алт, зэсийн бажмалын зах зээл дээрх монопол эрхийг амлаж байгаа төрийн эрх мэдэлтнүүд нь энэ гол банкаа сонирхож, өөрсдөө авахад нь туслаач гэсний дагуу хариу тус хүргэх зайлшгүй шаардлагатай болжээ. "Жеральд Металлз"-д үйлчилдэг банк нь Голландын "Ай Эн Жи Баринг" банк. Харин энэ банк бол хөрөнгө оруулалт, том зээлийн банк болохоос жижиг арилжаа хийдэггүй. Худалдаа, хөгжлийн банк өөрсөдтэй нь харьцуулахад ердийн нэг жижиг ядуу орон дахь жижиглэнгээр ажилладаг үнэхээр жижиг банк. Тухайн орондоо болохоор нийт мөнгөнийх нь 60 хувийг ганцаараа атгадаг. Иймээс "Ай Эн Жи Баринг"-ийн сонирхлыг татсангүй.


Ингээд Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат өөрийн биеэр Европ, тэр дундаа Швейцарьт нэлээд удтал айлчлан тоглолт хийж хайж байж Италийн хил дээр чөлөөт бүсэд ажилладаг "Лугано" хэмээх банкийг олжээ. Хувьчлалд оролцож буй дүр үзүүлсний төлөө зохих шан олдохоор ярьсан нь мэдээж. Харин "Лугано" жижиг жижигдээ нөгөө Худалдаа, хөгжлийн банкны тендерийн нөхцлийг ч хангаж чадахгүй жижиг аж.


Өөрийн хөрөнгө нь ердөө гуч хүрэхгүй сая доллар. Үнэхээр аудитын үнэлгээ огт хийгдээгүй удсан аж. 2000 оноос хойшхи тайлан баланс нь интернетийн вэбсайт дээр нь сох байхгүй. Ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэрээр "Лугано" банк, "Жеральд Металлз" комодити компани хоёр нийлж консорциум байгуулан тендерт оролцсон болж Худалдаа, хөгжлийн банкийг авахаар боллоо.


Тендерт оролцохдоо Монголын олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор жинхэнэ сонирхож буй этгээдүүдийн зааж өгснөөр хоёр нөхцөл хэмээх хуурамч мэдээллийг цацав. Нэг нь уул консорциум ойрын хугацаанд Худалдаа, хөгжлийн банкинд 28 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нэгэн амалгаа. Үнэндээ Монголын хэсэг бүлэг хүмүүст банкийг нь авч өгөхийн тулд нэрээ ашиглуулчихаад дээр нь илүүдээ гарсан юм шиг 28 сая доллар хаяж байх хэрэг юу билээ. Нөгөө нь Худалдаа, хөгжлийн банкны менежментийг "Ай Эн Жи Баринг" хийж өгөх тухай дэмий хоосон үг байна. Банкны менежментийг олон сар жилээр хийдэг. Чухам ингэж байж үр дүн гарна. Тэр байтугай банкны олон үйл ажиллагааны нэг дээр нь зөвлөгөө өгөхөд ч олон сар жилийн хугацаа бардаг эд. Гэтэл Худалдаа, хөгжлийн банкинд хоёр сарын хугацаагаар менежмент хийнэ гэсэн нэрээр "Ай Эн Жи Баринг" банкны мэргэжилтэн иржээ. Энэ бол олныг төөрөгдүүлэх гэсэн явуургүй мэх болох нь мэргэжлийн ямар ч хүнд дэндүү ойлгомжтой.


Хувьчлал хийсэн бол 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлдэг, эс тэгвээс тендерийг хүчингүй болгоод дахин зарладаг хууль бий. Харин уул консорциумд 100 хоногийн мөнгө төлөх хугацаа тавьж өглөө. Гэтэл консорциум энэхүү хуулиас 7 давсан хугацаанд ч мөнгөө төлсөнгүй. Хугацаа дуусахын өмнөхөн ирээд нийт мөнгөний 60 хувийг одоогоор төлж байя гэсэн санал тавьжээ. Харин ТӨХ саналыг хүлээж авалгүй хугацааг дахин 75 хоногоор сунгалаа. Яагаад 60 хувийн мөнгө төлөхөөс татгалзав. 60 хувийг нь авчихаад үлдсэн 40 хувьд нь 75 хоногийн хугацаа тавьж өгч болох л байсан шүү дээ.
Үнэндээ энэ бол нэг талаас блиф, нөгөө талаас зөрчилдөөний илрэл юм. "Жеральд Металлз" хувьчлалд өөрт ногдсон хэмжээгээ төлж болохоо ойлгуулжээ. Харин үлдсэнийг нь жинхэнээсээ луйвардах гээд байгаа этгээдүүд бол өөрснөө ол гэсэн үг. 60 хувийн мөнгөнд ирээдүйд алт, зэс л авна, түүнээс ямар ч банк тэдэнд хэрэггүй. Нөгөө талаас Монголын талын коррупци авилгал хэтэрхий олны нүдэн дээр гарч улмаар олон улсын асуудал болж босч ирсэн. Үүнд нь Худалдаа, хөгжлийн банкийг авах гэж улайраад байгаа хүмүүс өөрсдөө холбогдож эхэлсэн. Мөн тэднээр дамжсан зээлдэгчид АНУ-ын хөрөнгө оруулагчдад хор учруулж эхэлсэн. Энэ талаар Элчин сайдын яам тов тодорхой сануулга өгсөн. Нэг үгээр бол "Жеральд Металлз" анхны тохиролцооноос буцахад бэлэн болжээ.

Пүрэвдорж юу ярив? ТӨХ-ны дарга Пүрэвдорж асуудлыг улстөржүүлэхээр шийдлээ. Удаа дараагийн хууль зөрчсөн асуудлаа Баабартай холбож, түүний хэл амнаас болж ийм хэрэг үүдэж байгаа талаар сонин хэвлэл болон УИХ-д мэдээлэв. Түүнээс гадна түүний ярилцлагаас үзэхэд тэрээр хуйвалдаанд оролцогч биш ердийн даалгавар гүйцэтгэгч бололтой. "Лугано" банк болон "Жеральд Металлз"'ийн талаар түүний өгч байгаа ярилцлага, тоо баримт зэрэг нь үнэнээс ихээхэн зөрсөн, төөрөлдсөн хүний үг байлаа. Энэ талаар Пүрэвдорж ч, Баабар ч аль аль нь өнгөц мэдээлэлтэй, нэг нь авсан даалгаврынхаа дагуу хамгаалж л байвал боллоо гэсэн, нөгөө нь улс төрийн байр сууринаасаа шүүмжилж л байвал барав гэсэн хандлагатай аж. Эдний алинд нь ч Худалдаа, хөгжлийн банкийг авах гээд байгаа жинхэнэ эздийн талаархи мэдээлэл тун хомс ажээ. Пүрэвдорж мэдэгдэхдээ Худалдаа, хөгжлийн банкны 30 хувийг тэнд ажиллаж байсан хэсэг нөхөд хууль бусаар булаан авсан гэлээ. Гэтэл 30 хувийг ажиллагсдад нь хувьчлах шийдвэр Жасрайн засгийн газрын кабинетад гарч Энхсайханы Засгийн газар хэрэгжүүлсэн юм. Энэ хувьчлалыг хүчингүй болгох аижллагааг Энхбаяр Ерөнхий сайд болуутаа хэрэгжүүлж эхэлсэн.


30 хувь гэдэг бол шийдвэр гаргахгүй ч гэсэн хяналтаа байлгаад байхуйц хангалттай хувь. Энэ 30 хувь нь 200 шахам хүнд тарчихсан аж. Иймээс уул банкны захирал, хувьцаа эзэмшигч Мэдрээг зайлуулж Энхбаяр, Чулуунбат нарын хамгийн итгэлтэй түнш Мөнхбатыг захирал болгов. Мөнхбат нь олон улсын харилцааны мэргэжилтэй, ГЯЯ-нд ажиллаж байгаад Чулуунбатын урилга татлагаар 1992-1996 онд Монгол банкинд Чулуунбатын дор ажиллажээ. Чухам энэ үед энэ хоёр хүн хамтран ажиллаж диллер болон зээл дээр гар нийлэн олон сэжигтэй үйлдэл хийсэн нь 1998 оноос Цагдаа дээр эрүү үүсчихсэн явсан билээ. Ганц жишээ хэлэхэд Германы Берлинер, Кредит банкуудаас 5 сая гаруй долларыг ХОТШ банкаар дамжуулан зээлж авсан ба энэ мөнгө тухайн үеийн "Бизнес банк" зэргээр үзэх мөргүй алга болсон юм. Харин Чулуунбат, Мөнбат нар энэ гэмт хэргээ 2002 онд цайруулж чадлаа. Энхбаярыг Германд айлчилж байхад нь уул өрийг 50 хувиар хямдруулж Монгол банкин дахь улсын цэвэр нөөцөөр төлүүлэх болов. Монголбанк болон Засгийн газраас баталгаа байхгүй энэхүү хувийн банкуудын хоорондоо хийсэн зээлийг Монгол Улс, Монголын төр хариуцах ёсгүй, харин зээлийг санаачилж, бүтээж алга болгосон Чулуунбат, Мөнхбат зэрэг хувь хүмүүс хариуцлага хүлээх ёстой билээ.


Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилж, Энхбаяр өөрийн эхнэр Цолмонг оролцуулсан төдийгүй, банк санхүүгийн талаар мэддэгийн хувьд гомдол гарган барьцалдах магадлалтай Сангийн сайд асан УИХ'ын гишүүн Базархүүгийн төрсөн хүүг нь мөн ТУЗ-д авч амыг нь үдэв.


Дараа нь Худалдаа, хөгжлийн банкны 30 хувь эзэмшигч 200 шахам хүний дунд хагарал гаргах үр дүнтэй ажиллагаа зохиож нэлээд шуугиан үүсгэж амжив. Асуудал нэлээд даамжирсаар 30 хувийг 24 хувь хүртэл буулгаж дөнгөлөө. 76 хувь бол бие даасан шийдвэр гаргахад хангалттай хувь. Гэвч 24 хувийг эзэмшигчид хяналт, шалгалт, гомдол гэдэг утгаараа үргэлж байж байх тул ямар ч хуйвалдаан, шамшигдуулал илэрч болох өндөр эрсдэл дотроо агуулж байгаа. Иймээс "Жеральд Металлз" ч, банкийг хожим нэр дээр болгох гэж зэхэгсэд ч энэхүү 24 хувийг тэг болтол нь алга хийх эрмэлзэлтэй, үүнийг "Жеральд Металлз" анхааруулжээ.

Банкны салбарт өөр ямар луйвар гарч байна? 1991 онд Банкны хоёр шатлалын хууль мөрдөж эхэлснээр асар олон арилжааны банк буй болох нөхцөл бүрдлээ. Гэвч гиперинфляцитай байсан тэр үед ихэнх банк зальхай луйвар, идэж шамшигдуулахын үүр овоохой болжээ. Түүнээс гадна Засгийн газар ажрилжааны банкуудтай наймаа хийдэг, элдэв төрлийн зээлүүдийг шахаж хийлгүүлдэг байсан нь хувь хүний шамшигдууллын хариуцлагыг төрд наах таатай бололцоо нээсэн юм. Аль ч арилжааны банк Засгийн газрын оролцоотой байсан тул Монгол банк, Засгийн газраас аль ч банкнаас хаанаас ч хааш нь зээл гаргуулдаг байлаа. Банкууд үүнийг нь далимдуулан асар их луйвар хийнэ. Банк дампуурахад Засгийн газраас түүнийг нь бусад банкуудад нийлүүлэх замаар аргалж байв. Ингэснээр ганц ч эрүүл банк үлдсэнгүй. Үүнийг нь тухайлбал, "Бизнес" банк ашиглаж Монгол банкны зуучлалаар ХОТШ-оор дамжуулж нэг сая доллар аваад хэдүүлээ хувааж авчихаад дараа нь банкаа дампууруулж байх жишээтэй. Ингэснээр банкуудын муу зээлийн хэмжээ олон арван тэрбум төгрөг гараад явчихжээ.
1996 онд Монгол банкны шинэ хууль батлагдаж, дараа нь Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын зээлээр банк эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүнд зөвхөн "Ард" банкны найдваргүй зээлийн хэмжээ 40 тэрбум төгрөг давжээ. "Сэргээн босголт", "ХОТШ", "Даатгал" банкуудыг араас нь дампууруулж "ХААН" банкинд нэмж зээл олгосноор 1999 онд гэхэд Монголд нүүрлэсэн байсан банкны их хямралыг даван туулж, санхүүгийн системийг эрүүлжүүлж чаджээ.


2000 онд банкны эрүүлжсэн тогтоц хүлээж авсан Н.Энхбаяр, О.Чулуунбат, Ч.Улаан нар 1992-1996 онд Төв банк, Засгийн газарт байхдаа хийж байсан бусармаг үйлдлүүдээ үргэлжлүүлж эхэллээ. 1998 онд "Сэргээн босголт" банкнаас луйвардах замаар шинээр байгуулагдсан "Кредит" банкийг үндэслэн байгуулагчид нь УИХ-ын дарга Л.Энэбиш, УИХ-ын гишүүн Р.Содхүү, А.Базархүү тэргүүтэй этгээдүүд юм. "Жеральд Металлз" компаниас алтны урьдчилгаанд авсан 20 сая доллар дээр буй болсон банк нь 2000 онд байгуулагдсан "Зоос" банк. Үүнээс гадна "Мянганы зам", мах үйлдвэрлэл, уринш зэрэг хөтөлбөрүүдэд асар их зээлийг улсын мэдлийн ба улсын оролцоотой банкуудыг шахах замаар гаргуулж эхлэв. Тухайлбал, "Мянганы зам" хөтөлбөрт зориулж бонд, үүнийгээ шахаж байж Худалдаа, хөгжлийн банк, Анод банкаар Засгийн газрын баталгаатайгаар таван сая долларынхныг авахуулж дөнгөжээ. Энэ нь Олон улсын валютын сангийн Монголтой хийсэн гэрээг илт зөрчиж байгаа тул ОУВС гэрээ хэлэлцээрээ цуцлахад хүргэв.


Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банк нь олон улсын байгууллагын дэмээр эргэж сэргэсэн ба менежментийг нь асар өндөр цалинтайгаар америк хүн хийж байгаа юм. Гэтэл уринш тариаланд их хэмжээний мөнгө зээлэхийг энэ банкнаас Засгийн газар шаардав. Мэдээж ХААН банк илэрхий эргэж төлөгдөхгүй луйврын зээл гэгчид үл итгэн татгалзсан байна. Тэгэхээр нь ХАА-н сайд Засгийн газрын ХААН банкинд байршуулсан байсан 3 тэрбум төгрөгийг татаж аваад мөнөөх зээл гэгчийгээ хийж байж л санаа нь амарчээ. Ийнхүү 2002 онд уриншид өгсөн 8 тэрбумын зээл яавч эргэж төлөгдөхгүй болсон, хариуцлагыг нь мөнөөх улсын цэвэр нөөц л хаахаас өөр аргагүй болж байгаа юм. Мах үйлдвэрлэлд өгсөн олон тэрбумын зээл ч эргэж төлөгдөж бололцоогүй боллоо, гол зээлдэгч нь Германд элчин сайдаар томилогдов.

"Аалзны тор" юу өгүүлнэ вэ? "Аалзны тор" нийтлэл "Үг", "Өдрийн сонин"-д хэвлэгдсэнээр нийгэмд нэлээд цочрол өглөө. Өнөөгийн төр, засгийн эрхэнд байгаа хүмүүсийг юун түрүүн хамгийн ихээр цочоож сандаргажээ. Үүнээс үүдсэн шуугианыг урдаас нь тиймэрхүү долгионоор цохиж саармагжуулах нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Иймээс Чулуунбат, Энхбаяр нарын шууд ба шууд бус захиалгаар "Аалзны тор-2" гэсэн нийтлэл зэрэг зэрэг олон сонинд очиж "Үг" сонин хамгийн түрүүн нийтэлсэн байна. Сонин хэвлэгдсэн өглөө Энхбаяр "Үг" сониныг авчруулж "уншиж танилцаад", "Бичсэн болгон нь үнэн байна. Энд ганц ч худлаа алга" гэж бахархалтайгаар дуу алдаж байв. Энэ бол "Аалзны тор" нийтлэлийг Нямдорж нар захиалуулж хийлгэсэн гэсэн таамгаас үүдсэн бухимдлын тайлал байсан ингэж хариугаа барьжээ. Үнэхээр ч "Аалзны тор"-ыг "Аалзны тор-2" сарниаж чадсан юм.


"Аалзны тор" нийтлэлийг ашиглаж нэрээ сайжруулах гэж оролдогчид ч мөн гарч ирлээ. "Би энэ өгүүллэгийг бичээгүй боловч үүрээд шүүхэд очиход бэлэн байна" хэмээн юун түрүүн Баабар хийрхэв. Энэ нь "Уг нь би бичсэн юм" гэсэн санаа гаргах гээд байгаа ч юм шиг. Ардчилсан намын нэвтрүүлгээр сэтгүүлч Уянга мөн өгүүллийг шүүрч аван хэн нэгнийг яллахад ашиглах гэж улайрч гарлаа. "Аалзны тор" нийтлэлийг Монгол банк, Засгийн газар дотроос өөрсдийнх нь хүмүүс бичсэн хэмээн харсан юм шиг төлөглөж мэргэлдэг улс ч олширлоо. Хэн бичсэн нь Энхбаярт мөн сонирхолтой байсан тул өөрийн эхнэрийх нь даргалдаг сонинуудын холбооны Хадбаатар гэгч уул нийтлэлийг оны тэргүүнээр шалгаруулан 500 мянган төгрөгийн шагнал амлав. Мэдээж мөнгө нь цаанаасаа нийлүүлэгдсэн байгаа.


Үүнийг бичигч энэ бүх болж буй луйврын шинжтэй дээрэм тонуулыг харж бухимдахдаа эх оронч санаачлагаараа туурвисан юм. Аль нэг улс төрийн нам, бие хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэх, ашиглагдах сонирхол алга. Ийм аргаар энэ нийтлэлээ "Аалзын тор-3" гэж нэрлэлээ. Энэ бол "Аалзны тор"-ын үргэлжлэл, харин Энхбаяр, Чулуунбат нарын захиалгаар Уламбаяр, Батболд нарын гүйцэтгэлээр доктор С.Ганбат гэгчийн бичиглэсэн "Аалзны тор-2" гэгчтэй ямар ч хамаагүй.


Манай орныг үнэхээр аалзны тор бүрхээд байна. Үүнд "Центрпоинт"-ийн эрүүгийнхэн, Амарболдын цагдаагийнхан, Ерөнхийлөгчийн шүүхийнхэн, Энхбаярын Засгийн газрынхан, Чулуунбатын Төв банкныхан, Наранхүүгийн Эрдэнэтийнхэн, Р.Содхүү, А.Базархүүг багтаасан УИХ-ынхан, Тэрбишдагвын махны ченжийнхэн, МАХН-д сонгуулиар мөнгө өгчихөөд одоо түүнээ хэд дахин өсгөж авч байгаа олон компаниуд, Мянганбаяр тэргүүтэй алт олборлогчид гээд үй олон хүн, байгууллага, төрийн байгууллагууд, хувийн пүүс, компаниуд орооцолджээ. Аалзны тор биш гэж үү.

Дэд доктор Б.Ганбат

Аалзны Тор.4

МАДАМ ХУАРТЫН БYРТГYYСЭН КОМПАНИ

2002 оны 12-р сарын 5-ны өдөр Люксенбургийн оффшор бүсд “Глобал Инвестмент энд Диволепмент” нэртэй компани цоо шинээр бүртгүүллээ. Компанийн эзэн гэгдэх мадам Хуарт өөрийгөө уул компанийг үүсгэн байгуулагч хэмээн бүртгүүлэв. Натариотыг ноён Элминвер гүйцэтгэжээ. Уул компани нь үнэндээ хоршоо юм, учир нь “Жи Эм Ю Кэй” компани эл хоршооны 67 хувийг, “Би Си Эл” компани 13 хувийг, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг эзэмших болсон гэнэ. Хоршоо уулаасаа жижиг аж. Нийт хөрөнгө нь ердөө л 62 мянган доллар. “Жи Ай Ди Маркет” компани хэдийгээр хувьцааны дөнгөж 20 хүрэхгүй хувийг барьдаг боловч ширхэг бүр нь 1,25 ам. долларын үнэтэй 9600 ширхэг “А” зэрэглэлийн хувьцаатай аж. Заримдаа “алтан хувьцаа” гэж нэрлэгддэг энэхүү “А” зэрэглэл нь бусдаасаа хавьгүй эрх мэдэлтэй гэсэн үг ба дуртай цагтаа нөгөөдүүлээ худалдаж авч болох юм. Өөрөөр хэлбэл “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршооны “Жи Эм Ю Кэй” компани эзэмшиж буй 67 хувь, Би Си Эл компани эзэмшиж буй 13 хувьд харгалзан 42 мянга, 8 мянган ам. долларыг эзэдэд нь эргүүлж төлөөд хоршоог дангаараа эзэмших эрх “Жи Ай Ди Маркет” компанид бий.

Энд үнэндээ өчүүхэн ч сонирхолтой юм байхгүй байх байлаа. Люксенбургийн оффшор бүсд өдөртөө хэдэн зуун компани, консорциум бүртгүүлдэг. Ихэнхи нь 100 мянган ам. доллар дотор багтах бага хөрөнгөтэй жижиг компаниуд байдаг. Хоршоо байгуулж байгаа компаниуд дотор “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшдэг нь ч олон, энэ бүхэн бүгд хуулийн хүрээн дотрох асуудал юм. Нэг л жижиг асуудал монголчуудын хувьд тун сонирхолтой байлаа. “Жи Эм Ю Кэй” компани бол Жеральд Металлз Юнайтед Кингдом, “Би Си Эл” компани бол Банко Комерциал Лугано гэж тайлагдах ба “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшигч гуравдахь компанийн хувийг Монгол улсын өмчийг хувьчлах төрийн байгууллага болох Төрийн өмчийн хороон дарга Пүрэвдорж, мөн Монголын хамгийн том банк болох Худалдаа Хөгжлийн Банкны захирал Мөнхбат нар эзэмших ба бусад эзэмшигч нар дотор Монгол улсын ерөнхий сайд Энхбаяр, Монголын төв банкны ерөнхийлөгч Чулуунбат нар орох аж. Уул хоршоо байгуулагдаж бүртгүүлснээсээ хойш ердөө долоо хоногийн дараа Монголын хамгийн том, Засгийн газрын банк болох ХХБ-ыг 12 сая доллароор худалдан авах нь тэр. Yүнд л хамаг сонин юм байна.

ХУВЬЧЛАЛ

Социализмын үед Монголын бүх өмч төрийн мэдэлд байлаа. 1991 оны 5-р сард Улсын бага хурал өмчийг хувьчлах шийдвэр гаргасан нь “ХХ зууны хроник” хэмээх алдарт номд 1921 оны ардын хувьсгалтай хамтаар Монголд болсон тэмдэглэлт хоёрхон үйл явдлын нэг нь болж оржээ. Гэвч тухайн үед байсан Засгийн газар жилийн дараа сонгуулиар солигдов. 1992-96 онд тогтож байсан Засгийн газар хувьчлалыг бараг мартсанаар барахгүй, ер нь хувьчлах нь буруу ч байж магадгүй гэсэн бодолтой байлаа. Энэ үед хувьчлагдсан ганц зүйл нь мал аж ахуй аж. Гэхдээ малыг хувьчлахгүй гэж Засгийн газар, тухайн үеийн эрх баригч нам болон парламент нэлээд чаргуулдаж байгаад сүүлд нь ялангуяа Ардчилсан хүчний шахалтаар “нэгдлүүд өөрснөө мэдэг” хэмээн зөнд нь орхисон тул Монголын хэдэн мянган жилд бараг цорын ганц баялаг нь байсан мал тэр чигээрээ эгшин зуур хувьчлагдлаа. Тэр үед өмч хувьчлалыг хариуцаж байсан шадар сайд Энэбиш ихээхэн даралтанд байсан ба ганц хоёр объект хувьчлах санал гаргангуут өөрийн намын хуучинсагууд нь тэр дор нь цохилт өгч дарамтлан болиулж байсны ганц жишээ бол Улсын их дэлгүүрийн хувьчлалын сургаар суулт бослого зохион байгуулж байсан явдал билээ. Ийм агаар байхад газар хувьчлалын тухай санахын ч хэрэггүй байв. Нэг удаа газар хувьчлалын асуудлыг парламентаар оруулсан нь коммунистуудын дотор томоохон хагарал үүсгэж, “газрынхан” гэж цоллогдсон фракц буй болж байв.

1996 оны сонгуулиар Ардчилсан хүчин ялалт байгуулж Энхсайханы Засгийн газар байгуулагдсанаар хувьчлалд үндсэн эргэлт гарлаа. Олон мянган объектыг дуудлагаар зарж, орон сууцыг бүхлээр нь иргэдэд үнэгүй хувьчилсны эцэст жилийн дараа гэхэд нийт өмчийн 80 хувь нь төрийн мэдэлд байснаа жилийн дотор 50 хувьд хүрчээ. Гэвч энэхүү хэт далайцтай хэт шудрага хувьчлал нь өөрийн дайсныг буй болгов. Ганц жишээ хэлэхэд Ардчилсан хүчний анхны удирдагч нарын нэг гэгдэх Бошготын түрээсэлж байсан дэлгүүрийг дуудлагар зарсан нь хорсол үүсгэж дөрвөн жил үргэлжилсэн “өлсгөлөн” гэгч нийгмийн замбараагүйтлийг үүсгэлээ. Чухам энэ таатай үеийг отож байсан коммунистууд асуудлыг улам дэврүүлсэн ба үүнээс үүдсэн Ардчилсан хүчнийхний дотроо нэгэнт үүсэж байсан хагарлыг эвтэйхэн хөөрөгдсөөр Энхсайханы Засгийн газрыг унагаж дөнгөв. Энд шинээр коммунистуудын толгойлогч болсон Намбарын Энхбаяр голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

ХУВЬЧЛАЛ ДАХИН ЗОГСОВ

Ардчилсан эвслийн дөрөв дэхь Засгийн газар болох Амаржаргалын үед хувьчлалын асуудал тун эгзэгтэй байдалд орлоо. ОУВС-аас 1999 оны 12-р сар гэхэд үнэ цэнэт аж ахуйнуудыг яаралтай хувьчлахыг тулгаж, үүнийгээ цаашид хамтран ажиллах шалгуур болгон тавьжээ. Амаржаргал жил орчим ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхдээ энэхүү их хувьчлал маш чухал, Монгол улсын цаашдын хөгжлийн түлхүүр асуудал тул үүнийг дэмжээч хэмээн гуйж зааж царайчлах гол ажилтай байлаа. Тэгэх тусам нь парламентийн цөөнх болох коммунистууд зориудаар үүнийг зогсоож, өөрсдийн ирцээр бойкот хийх чадварыг чадварлаг ашиглаж байлаа. Yнэ цэнэт аж ахуй гэдэгт банкууд, “МИАТ”, “Говь”, “АПУ”, “НИК”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд багтаж байгаа юм.

Ардчилсан хүчнийхний дотрох маргаан зөрчил, тэрбайтугай дайсагналцаан, Зоригийн алагдсан хэрэг, казиногийн явдал зэрэг нь асуудлыг улам дэвэргэн эдийн засгийн утгыг нь алдагдуулж цэвэр улс төрийн зорилготой шоу болгох аятайхан далим болж байв. Ийм уур амьсгалд Ардчилсан хүчин урьд төлөвлөж байсан газрын болоод нийгмийн салбарын хувьчлалын талаар санахын ч аргагүй болжээ. Ямар нэг хувьчлалын тухай яриа сэдэл болгоныг идэж шамшигдуулах гэж байгаа болгон мушгих, эсвэл Yндэсний аюулгүй байдал гэсэн үл ойлгогдох лоозонгоор нам цохин унагаж байлаа. “НИК”, “Говь” зэрэг компанийг хувьчилбал ямархуу аюул учрах талаар гол коммунист эдийн засагч Улаан байнга зурагтаар ярьдаг байв.

Yнэндээ асуудлын учиг өөр зүйлд байв. Ардчилсан хүчнийхэн идэж шамшигдуулж байгаа талаархи өөрсдийн зохиосон гүтгэлэгтээ эргээд өөрсдөө үнэмшиж эхэлсэн байна. Ингээд үнэ цэнэт аж ахуйнуудыг тэртээ тэргүй МАХН ялах нь тодорхой болсон сонгуулийн дараа хийхээр тохиролцжээ. ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээр тасарсан ч дараа нөхөж үргэлжлүүлж болно гэж тооцсон байна. Нэгэнт Ардчилсан хүчин мөнгөжиж байна гэсэн хардлага лавширсан тул МАХН-д юу ч үлдэхгүй нь гэсэн айдас бий болжээ. Иймээс их хувьчлал хэмээн заримдаа нэршиж эхлэх болсон үнэ цэнэт аж ахуйн нэгжүүдийг сонгуулийн дараа намдаа ашигтайгаар хувьчлах хэрэгтэй гэсэн тооцоон дээр ерөөс хувьчлалыг тас зогсоохоор коммунистууд нэгэнт шийджээ.

ЭНЭБИШ ГЭЖ НЭГ БӨӨН ГАЙ

Сонгууль болдгоороо болж МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингээд мөнөөх Их хувьчлалаа хийх гэтэл намын дотор зөрчил буй болон тэр нь эгшин зуур лавшрах хандлагатай болов. Гүйцэтгэх засаглалыг толгойлох асар их хүсэлтэй гурван том өрсөлдөгч гарч ирсэн нь нэгэнт ерөнхий сайд болсон Энхбаяраас гадна “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил удирдсан Отгонбилэг, урьд нь шадар сайд байсан Энэбиш нар байлаа.

Отгонбилэгийн хувьд ерөнхийлөгч Багабандийн хүчтэй дэмжлэг байсан төдийгүй үүгээр үүдэн өөрийн фракцийг буй болгож байлаа. Энэ тэмцэл ялангуяа Yндсэн хуульд оруулах өөрчлөлтийг батлах явцад нэлээд эрчимжсэн юм. Гэвч тун удалгүй Энхбаярын аз таарч Отгонбилэг ослоор нас барлаа.

Энэбиш нь Энхбаярын хувьд илүү хүчтэй, аюултай өрсөлдөгч байв. Энэбиш хэнтэй ч зөв харилцаж чаддаг, хэнийг ч ч гомдоодоггүй, за гэвэл ёогүй хээ шаагүй хүн аж. Иймдээ ч олон найз нөхөдтэй байв. Түүнийг хүрээлсэн “АПУ”-ийн Жамъянсүрэн, “Женко”-гийн Баттулга, захын Сайхансамбуу, “Алтжин”, “Монполимет”-ийн Гарамжав гээд хөрөнгө мөнгөтэй олон хүн байсан нь санхүүгийн хувьд бие даасан, бусад бүлэглэлээс хараат бус байх нөхцлийг нь хангаж байв. Тэрээр ерөнхий сайд болох хүсэлтэйгээ нэг бус удаа хэвлэлээр мэдэгдэж байлаа. Энхбаяр, Чулуунбат нар Эрдэнэтийн зэсийн баяжмал болон ирээдүйд олборлох алтаар барьцаалан 10 гаруй сая доллар олж ирэн өөрийн бүлэглэлийг нь дэмждэг компаниудад тараасан нь Энэбиштэй шөргөөцөлдөх анхны буурьтай зөрчил байв. Чулуунбат дахин мөнгө зээлж “Монполимет”-эд хэдэн сая долларын зээл олж өгсөнөөр зөрчил түр намжижээ.

МАХН дараа дараагийн сонгуульд үргэлж ялалт байгуулж байхын тулд хүчтэй санхүүгийн нөөцтэй болох ёстой гэдэг дээр удирдлагууд санал нийллээ. Нам санхүүжүүлнэ гэдэг нь хэн ч хувьдаа юм завшаагүй, зөвхөн намаа л бодож байгаа гэсэн аятайхан нэр хаягийг агуулж байгаа учир энэ үйл хэрэгт зүтгэх нь бараг л буяны ажлын шахуу юм гэж тохиролцжээ. Гэхдээ үүнийг хувьчлалаар гүйцэтгэх ёстой. Хувьчилж авсан хүн намыг санхүүгээр дэмжих учиртай. Харин яг хэн хувьчилж хэдийг намдаа бэлэглэх вэ гэсэн торгон асуудал буюу бялуу хуваалтан дээр тохиролцож чадахгүй явсаар өнчин ишиг ч хувьчилж чадалгүй бүтэн жилийг ардаа орхилоо.

Өөрийнхөндөө хувьчлахын тулд асар их мөнгө хэрэгтэй. Yнэндээ энэ их мөнгө Монголын хэнд ч байсангүй. Иймээс хувьчлалыг банкнаас, тухайлбал Монголын зах зээлийн талыг ганцаараа атгадаг Худалдаа хөгжлийн банкнаас эхлэх учиртай ажгуу. Yүнтэй хослуулж ХААН банкыг авбал хоёр банк хоршин биендээ мөнгө байршуулах, туслах замаар “МИАТ”, “Говь”, “НИК”, “АПУ”, “Монгол даатгал”, “Эрдэнэт” зэргийг өөрийнхөндөө хувьчилж болно. Тэгвэл юун түрүүн Худалдаа хөгжлийн банкыг өөрийг нь худалдаж авах дор хаяхад 10-аас доошгүй сая ам. доллар хэрэгтэй аж. Yүнийг яаж олох вэ?

Намаа дэмжиж санхүүжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бүгд санаа нэг боловч юуг хэнд хэзээ гэдэг дээр үргэлж маргалдан зөрчилдөж байлаа. Энэбиш өөрийн бүлэглэлд “АПУ”-г авч өгөхийн тулд улсын мэдэлд байгаа хувийг хэд хэдэн багц болгоод заруулахаар зүтгэв. Жамъянсүрэн уг үйлдвэрийн гуравны нэгийг атгаж байсан тул жижиглэсэн багцаас ганцыг авахад “АПУ”-г бүрэн хянах аж. Энхбаяр болохоор Энэбишийг улам хүчирхэгжүүлэх ямар ч сонирхолгүй тул бүгдийг нь ганц багц болгоно гэж дайрчээ. Энэ тохиолдолд Жамъянсүрэн авч чадахгүй, авсан ч бүрэн тамирдана гэж тооцоолсон хэрэг. Нэгэнт өөрийг нь доош нь хийх гэж улайраад байгаа түүний хувьчлалын талаархи бусад саналыг нь Энэбиш хүлээж авахгүй байлаа. Зөрчил хурцадсаар Энхбаярын хувь заяа хутганы ирмэг дээр ирэв. Энэбишийн бүлэглэл Багабандийнхтай эвсжээ. 2001 оны намрын чуулганы нээлтэн дээр ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хэлэх үгэнд тэсрэх бөмбөг булаатай байлаа.

Чухам энэ үед, намрын чуулганы ердөө л урьд өдөр нь Энэбиш гэнэт нас баржээ. Yхлийн шалтгааны талаар янз бүрийн батлагдаагүй явган яриа явдаг. Энхбаярын аз дахин гийв.

МӨНГӨНИЙ ЭРЭЛД

Энэбиш нас барснаар хувьчлалын хаалга нээгдэн “шуударлаа”. Юун түрүүн “АПУ”-г ганц багцаар дуудав. Монгол банкны Чулуунбатын олж ирсэн Громов гэгч орос эзэнтэй “Чингис” хэмээх оффшор банкнынхан Энэбишийн талынхны өөдөөс өрсөлдөгч нарыг санхүүжүүлж зээл олгов. Энэбишийн талынхныг сулруулах, буулгаж авах нь өширхүү, зуумтгай Энхбаярын хувьд заавал гүйцэтгэх ёстой ажил. Yүнтэй зэрэгцэн Монгол телевизээр “Алтжин” компани хууль бусаар газар авч хотоор нэг тун аюултай бензин түгээгүүр барьсан тухай баримтат кино хүртэл үзүүлэв. Сайхансамбуу, Гарамжав, Баттулга нарт хүнд дарамт ирэн татварынхан үүдийг нь сахих болжээ. Өөрийг нь хэн нэгэн нь 500 сая төгрөгөөр хахуулдах гэж оролдон, шанд нь АПУ-ийн хувьцааг хэд хэдэн багц болгон зарахыг шаардаж байсан тухай ерөнхий сайд ярьж эхэлсэн нь яах аргагүй талийгч Энэбиш болон түүний үлдсэн түншүүд рүү хандсан өдөөн хатгалагын үг байлаа. Толгойлогчгүй болсон армийг үүгээр нь далимдуулж нам цохиж буй хэрэг.

Худалдаа хөгжлийн банкны тендерийг яаравчлан зараллаа. Нэгэнт хэдүүлээ хувааж авахаар тохирсон болохоор хэр баргийн хүн, ялангуяа монголчууд авах бололцоогүй тендерийн нөхцөл зарлаж түүнээ интернетээр цацан Английн “Экономист” сэтгүүлд хэвлүүлжээ. 10 жилийн банкны үйл ажиллагааны туршлагатай чухамхүү банкинд (банк бус байгууллагад өгөхгүй!) худалдана гэсэн нь Монголд ганц ч арилжааны банк 10 жил наслаагүй байгаа тул анхны хаалт гаргажээ. Дүрмийн сан нь 50 саяас доошгүй гэснээр өөрсдийн байгуулах компанийг бодолцон харьцангуй хөнгөн нөхцөл өгсөн хэрэг. Аудитаар шалгагдсан байх нөхцөл нь тендер шудрага болж буйг харуулах учиртай шалгуур аж. Ер нь л тендерийн нөхцөл гаднаас нь харахад боломжийн зүйл байв.

Чулуунбат ерөнхий сайдын өмнө үүрэг авчээ. Худалдаа хөгжлийн банкыг худалдаж авах мөнгийг олох үүрэг. Монгол банкны ерөнхийлөгчийн амалснаар энэ нь тун хялбар зүйл гэнэ. “Жеральд металз” компанид урьд нь өөрөө ажиллаж байсан, тэднийг сайн таньдаг, тэгээд ч цаадуул нь Эрдэнэтээс зэсийн баяжмал авах маш их сонирхолтой, иймээс тэднээр үйлчлүүлдэг банктай нь хавсруулж авахуулаад, дээр нь дотоод комбинацаар ХХБ-аас өөрөөс нь мөнгө гаргуулаад ингээд дор нь бужигнуулаад, нэг харахад ХХБ бол МАХН-ыг тэтгэгч ширгэшгүй ундрага болох учиртай гэнэ.

Тендерийн хугацаанд Чулуунбат үнэндээ мөнгө олж чадсангүй. Ганцхан сарын хугацаатай зарлагдсан хугацаа дуусахад тэрээр “Жеральд металз” комодити компани ба түүнд зээл олгодог “Ай Эн Жи Баринг банк” хоёртой урьдчилсан аман тохиролцоо хийжээ. Түүгээр бол дээрх компани ба банк нь нийлж фиктив консорциум байгуулаад ХХБ-ыг худалдаж авах мөнгөний 50 хувийг гаргана, түүнд нь сүүлд зэсийн баяжмал, алт өгч эргүүлж төлнө гэсэн аж. Yлдсэн мөнгийг нь өөрсдөө олж нэрээ нууцалж байгаад сүүлд нь тэдэнд алт, зэс өгч өрөө цайлгаад МАХН-ыг дэмжигч банктай болно. Ерөөс төлөвлөгөө ч ийм байсан, ингэж ч ярьжээ. Гэвч нэг талаас өөрснөө мөнгөө олж чадсан ч үгүй, нөгөө талаас “Ай Эн Жи Баринг банк” ам тохиролцооноосоо буцаж эхлэв (Энэ тухай нилээд тодорхой “Аалзны тор”, “Аалзны тор-3-т бий).

Цаг явсаар, тендерийн хугацааг хууль бусаар сунгасаар, энэ хооронд элдэв яриа, хов жив, цуурхал дэлгэрэхийн зэрэгцээ нууцалсан зүйлс нь илрэх хандлагатай боллоо. Ингээд цааш хүлээх бололцоогүй болсон тул бараг найман сарын дараа буюу тендер зарласан хугацаанаас 8 дахин хойшилж байж тендерээ зарласан боллоо. Ямар ч мөнгө хаанаас ч олоогүй тул зүгээр л “Жеральд метальз-Лугано консорциум” хэмээх хуурамч байгууллага тендерт ялж буй жүжиг тоголлоо. Хүрсэн үнэ нь 12 сая ам. доллар. Гэтэл 12 сая доллар огт босоогүй байдаг.

Швецарийн “Лугано” хэмээх тун жижигхэн оффшор банк тодорхой шан харамж амлуулж байж ХХБ-ы тендерт хуурамчаар оролцохыг зөвшөөрчээ. Нөгөө талаас “Жеральд метальз”-д банк огт хэрэггүй, зөвхөн зэсийн баяжмал, алтны урьдчилгаа өгч шанд нь мөн хуурамч хувьчлалд нэрээ ашиглуулахыг зөвшөөрсөн. Энэ хоёр компани 7 орчим сая доллар нийлүүлэхэд бэлнээ мэдэгдсэн боловч Энхбаяр, Чулуунбат хоёр өөрснөө авах гэж буй үлдэх мөнгийг огт олоогүй байгаа учраас ХХБ-ыг хэдийгээр “тендерт ялсан” боловч авах ямар ч арга байдаггүй. Арга нь барагдахдаа тендерийн хугацааг хууль зөрчин 100 хоногоор тогтоолоо.

ЛУЙВАР

100 хоногийн хугацаа өнгөрлөө. Чулуунбат мөнгө олж чаддаггүй. Yүнээс болж Чулуунбат, Энхбаярын хооронд хагарал гарч муудалцан, хэд хэдэн удаа “би чи”-дээ хүрчээ. Ерөөс энэхүү тэртээ тэргүй булхайтай явагдсан тендер хэмээх луйвраасаа буцдаг ч юм билүү гэж хүртэл ярьжээ. Гэвч нэгэнт галт тэрэг хөдөлсөн учир луйврыг угт нь тултал хийх хэрэгтэй байлаа. Банктай болохгүй л бол бусад үнэ цэнэт аж ахуйн хувьчлалаар юм олж долоохгүй, чингэвэл 2004 оны сонгуульд ялагдана, ялагдвал аягүй бол шоронд орж магадгүй. Иймээс эцэст нь хүртэл хийхээс өөр аргагүй болжээ. Гэвч намын бүлэглэлийн жижиг хүрээнд үүнийгээ МАХН-ыг дэмжих санхүүгийн эх үүсвэр гэж тохиролцон ярьж байгаа ба үүнийг хууль бус үйлдэл бус, харин ч буянтай сайхан үйлс, хамтын хариуцлага, хамтын тэмцэл гэж “ойлголцохоор” болжээ.

Тун мөнгө олдохгүй бол улсын хатуу нөөцөөс хулгайлах аргыг Энхбаяр, Чулуунбат нар сэдсэн байна. Монгол улсын валютийн нөөц хэмээх 180 орчим сая доллар, түүнтэй тэнцэх хатуу валют, алт гадаадын итгэлтэй олон банкинд хуваагдан хадгалагдаж байдаг билээ. Чулуунбат Швейцарьт буй харилцагч банк руугаа захидал бичин улсын хадгалагдаж буй нөөц мөнгөнөөс таван сая ам. долларыг нь өөрийн хувийн бизнест шилжүүлэхийг аминчлан гуйжээ. Энэ талаар тодорхой баримт нь сонин хэвлэлд нэгэнт гарсан. Энэ бол үнэндээ ХХБ-ы хувьчлал руу гулсах учиртай байсан мөнгө. Yүнийг Чулуунбат толгой дааж шийдээгүй, бараг л даалгавар авч хийсэн эд.

ХХБ-ы улсад төлөх мөнгийг 2002 онд дөрвөн тэрбум төгрөгөөр доошлуулахаар тусгаж улсын төсөвт оруулан баталснаар Энхбаяр Чулуунбат нар дараагийн луйвраа хийж анхныхаа мөнгийг “босгов”. МАХН-ыг дэмжих санхүүгийн эх үүсвэр гэсэн албан бус шивэгнээнэн тохиролцоог гишүүдэд ойлгуулсан тул төсөв хэлэлцэхэд энэ талаар маргаан эсэргүүцэл гарсангүй. Ер нь ч УИХ-ын гишүүдийг бараг бүгдийг нь тусламж, орон сууц бэлэглэх, хүүхдийн сургалтыг нь даах, ах дүү хамаатан саданг нь “унацтай” ажилд томилох гэх мэтийн аргаар худалдаад авчихсан тул Энхбаярыг “шивнэхэд” эсэргүүцэх хүн байхгүй болжээ. Болохгүй нэгнийг нь хуучны “но” дээр нь нээнтэглэсэн, чухам үүний тулд л цагдаа ажиллаж байгаа шүү дээ. Дараа нь Засгийн газрын тогтоолоор ХХБ-ы улсад төлөх ноогдол ашгаас Монголын Засгийн газар албан ёсоор татгалзсанаар дахиад хэдэн сая доллар гаргаж авлаа.

Энэхүү тун эрсдэлтэй, өөр газар бол шууд шоронд ормоор эрүүгийн давтан үйл ажиллагааны процесс нилээд удаан үргэлжилсэн тул тендерийн хугацааг эхлээд 100 дараа нь 75 хоногоор сунгажээ. Хууль бусаар хугацаа сунгаж арга үйлээ барж явах энэхүү тамын урт хугацаанд улс төрч Баабар мэтийн хүмүүс “Аалзны тор”-оос уншиж хагас дутуу ойлгосон мэдээллээ өөрийн болгон олонд цацаж, радио, телевиз, сонингоор сүржигнэсэн нь Энхбаярчуудад сайхан олз болов. Төрийн өмчийн хороон дарга Пүрэвдоржийг урьдаас нь тавьж мань хоёрыг цааш телевиз, сонингоор хэрэлдүүлэн орхилоо. Пүрэвдоржийн яриагаар бол Баабар мэтээс болж гадаадын хөрөнгө оруулагчид зугтааж байгаа гэнэ. Энэ нь олон түмнийг эргэлзээнд оруулж түр сатаарах, энэ хооронд луйвраа улам бататгах хугацааны болоод орон зайн бололцоо гаргаж өгчээ.

Сүүлчийн 75 хоног дуусах үед мөнөөх “Жеральд метальз - Лугано консорциум” хэмээх фектив хуурамч байгууллагаараа Хонконгийн “Хонконг Шанхай Бэнкинг Корпрэйшн” буюу “Эйч Эс Би Си” банкинд 7 сая долларыг эксрой аккаунтаар тусгаарлуулав. 2002 оны 12-р сарын дундуур ХХБ-ыг мөнгөө төлөөд авах болоход “Жеральд метальз-Лугано консорциум” биш харин ердөө долоо хоногийн өмнө мадам Хуартын бүртгүүлсэн, уртаашаа 67-хон мянган долларын өөрийн хөрөнгөтэй, “Жи Эм Ю Кэй” компани 67 хувийг нь, “Би Си Эл” компани 13 хувийг нь, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг нь эзэмшдэг “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршоо жинхэнэ эзнээр тодорлоо. Одоо “Жеральд металз” Англид бүртгүүлсэн фиктив охин компани болох “Жи Эм Ю Кэй” –ийн шилжүүлсэн мөнгийг алт, зэсийн баяжмалаар эргүүлж аваад тооцоо дуусна. “Би Си Эл” буюу “Лугано” банк хуурамч хувьчлалд нэрээ оруулсны тохиролцсон шагналаа аваад тооцоо дуусна. Ийнхүү “Жи Ай Ди Маркет” компани МАХН-ыг сонгууль бүрд дэмжиж байхаар гагцаар тунан үлдлээ.

ХААН БАНКНЫ ГУЙЛГАЧИН ТYYХ

Анх 1991 онд банкны хоёр шаттай систем үүсэн Төв банк тусгаарлахад үүссэн анхны арилжааны банкны нэг нь Хөдөө аж ахуйн банк буюу одоогийнхоор ХААН банк юм. Тэр үеийн банкны системийн тогтоц задрахдаа хөдөө аж ахуйн нэгдлүүдэд үйлчилдэг сум болгонд буй жижиг салбараа ХААН банкинд бөөгнүүлэн өгчээ. Энэ нь эхнээсээ зарлага ихтэй орлого муутай банк байв. Гэвч Монголд хамгийн олон салбартай, малчид тариачдад үйлчилдэг гэдэг “буянтай” нэрнээсээ болж гадаадын нилээд тусламж авчээ. Германы тусламжийн хүрээнд энэ банк хамарч нэлээд хэдэн сая доллароор тэтгүүлсэн боловч зах зээлийн шилжилтийн үеийн шуургыг тэссэн ч үгүй, өөдөлсөн ч үгүй. 1996 он гэхэд энэ банкин дахь Засгийн газрын оролцоо ердөө 10 хувьтай байсан байна.

1997 онд Азийн хөгжлийн банкнаас Монголын банк санхүүгийн системийг эрүүлжүүлэхэд зориулж зээлсэн 35 сая ам. доллароос хамгийн ихийг нь ХААН банк “хөдөөгийн хөдөлмөрч малчдад үйлчилдэг” гэсэн буянтай сайхан нэрнийхээ хүчээр 10 гаруй саяыг нь дангаараа залгижээ. Энэ шийдвэр 1999 онд УИХ-аас гарч, менежментийг нь америк хүнээр хийлгэх болов. Ингэж улсын зээлийн асар их мөнгө залгисан ХААН банк гадаад менежментийн хүчээр 2000 оноос сэргэх янзтай болж ирсэн байна.

ХААН банкыг хувьчлах, гэхдээ мэдээж МАХН-ыг санхүүгээр дэмждэг эх үүсвэр болгон хувьчлах ерөнхий төлөвлөгөө аль 2000 онд гарсан байна. Гэвч ХААН банк нь дангаараа хэнд ч хэрэггүй юм. Санхүүгийн чадвар султай учраас тэр. Харин Худалдаа хөгжлийн банктай хавсарвал биендээ мөнгө ээлжилж байршуулан харилцан “тоглолт” хийвэл жинхэнэ үр ашиг нь гарна. Иймээс Энхбаяр чулуунбат хоёр ХХБ-ыг хувьчлах асуудлыг цэгцлэхээс нааш ХААН банкны асуудлаар яарсангүй.

2002 оны намар буюу ХХБ-ы мөнгийг өөрөөр нь гаргуулж асуудал цэгцэрсэн хойно ХААН банкны хувьчлалын тендерийг зараллаа. Харин энэ удаа хэн илүү дуудсанд нь худалдах нилээд “шудрага ардчилсан юмуу гэмээр” тендер зарлагджээ. ХААН банк ХХБ-аас 10 дахин жижиг, өөрөөр хэлбэл 10 дахин хямд, хадаад л 5 сая доллар хүрнэ. Энэ нь уул банкыг босгох гэж улсаас өгсөн сүүлийн 10 жилийн зарлагын хажууд өчүүхэн тоо юм. Гэвч зах зээлд хүрэх үнэ нь үсрээд л энэ, ерөөсөө байж байгаа царай нь энэ юм. Гэвч үүнийг хүрэх үнэнээс нь ганц хоёр сая доллароор ахиу аваад ХХБ-тай хоршуулбал авсан эзэндээ алдагдал байхгүй. Учир нь ХХБ-ыг ердөө 12 сая доллароор авсан, нарийн яривал ганц ч төгрөг гаргалгүй луйвардаад авчихсан болохоор ХААН банкыг илүү үнээр авах нь “МАХН-ыг санхүүжүүлэх” хэмээх ерөнхий “буянтай” нэрээр яваа нэг хэсэг хүний өмч юм гэдэг талаас нь үзвэл илүү хожоо унах аж. Иймээс ХААН банкыг чөлөөтэй дуудуулахаар боллоо. Өртгөөс нь хамаагүй илүү үнээр авах “тэнэг” олдохгүй. Тийм “тэнэг” зөвхөн ХХБ-тай хавсруулж байж л ашигтай болгоно, ингэхээр тэнэг биш ухаантай болж таарна.

Дуудлага 2003 оны эхээр болж үнэ цэнээс нь сая гаруй доллароор илүү дуудаж 6 гаруй сая доллароор МИАТ-ын орлогч захирал Баатарсайхан гэгч аван “тэнэг”-ээр тодорлоо.

ШИНЭ ЭЗНИЙ ХААН ТYYХ

Баатарсайхан гэгч хэн бэ? Социализмын үед Японд сурч байсан (гэхдээ сургуулиа төгсгөж чадаагүй) Ховд нутгийн харяат торгууд нэгэн эр. Тэрээр Японд сургуулиасаа гараад Монгол Японы нэгэн компанид ажилд оржээ. Энэ нь Монголд банкны зээлийн жилийн хүү 160 хувь хүрч байсан мөнөөх галзуу үе байлаа. Баатарсайхан компаний мөнгийг хулгайлан Монголд авчирч богино хугацаанд банкаар дамжуулан өндөр хүүлээд эргүүлж аваачдаг “бизнес” эрхлэх нь тэр. Гэвч удалгүй баригдан хөөгдлөө. Харин энэ хооронд хулгайн хүүлсэн мөнгөөрөө нэлээд хөлжижээ. Уул нь ийм хэрэгт хөрөнгийг нь хураан шүүхээр оруулж шоронд хийдэг хууль Японд үйлчилдэг боловвч тэгс хийгээд чимээгүй болсон байна.

Мөн энэ үед Японд Кёкшүзана Батбаяр нэрд гарч байлаа. Түүний ээж нь Ховдоос гаралтай нь нутаг нуга болж ойртох бололцоо олгожээ. Юу ч мэдэхгүй хотын хүүхдэд нутаг гэж бүхнээс чухал юм байдаг талаар лавтай ойлгуулсан нь тэр. Японд сумо бөх, якуза хэмээх гэмт хэргийн бүлэглэл хоёр тун ойр байдаг нь хэнд ч түүний дотор гадаадынханд ч нууц биш. Ингээд Батбаяраар дамжуулан Савада хэмээх нэгэн их гартай танилцав.

78 настай Савада сан якузатай холбоотой их гарын нэгэн. Нэлээдгүй баян. Баярхдаг, хамаагүй юм руу мөнгө шиддэг, мэдэхгүй салбар руугаа эрсдэлтэй бизнес рүү ордог, онгиргон өвгөн. Ийм хүн хаана ч байдаг. Америкийн Перро, Английн Максвэлл гээд ийм баячууд хаа нэгэнтэй үргэлж тааралддаг, тэдний л нэг. Гол гаршсан хийдэг бизнес нь оюутан залууст онгоцны хөнгөлөлтэй билет зуучилдаг аж. Өөрөө ч нэг чартер онгоцтой. Ийнхүү Баатарсайхан “миатчин”, жуулчин зуучлагч, билет дамлагч хэмээх шинэ бизнест хүч сорих болсон байна. Японоос зундаа 10-15 мянган жуулчин Монголд ирдэг. Yүнийг мань хүн Савада сантай хамтран эзэгнэх боллоо.

Yргэлж шинийг эрэлхийлж байдаг идэвхитэй бизнесмен хүний хувьд Баатарсайхан нь Монголын төр гэдэг бол дундаршгүй уурхай юм байна гэдгийг соргогоор үнэртэн мэдэрчээ. Ингээд бусад улс төрч-бизнесменүүд Энхбаярт сонгуулийн өмнө асар их мөнгө бэлнээр нь өгч албан тушаалд амлагдаж байгаа сайхан жишээг даган 100 нэлээд гаран сая төгрөгийг түүнд “сонгуульдаа сайн ороорой” гэсэн ерөөлийн үгийн хамт бэлэглэжээ. Юмыг яаж мэдэхэв хэмээн багашаархан мөнгийн МYАН-д бас өгчээ.

Жуулчилалаар оролдож байгаа учир өөрт нь МИАТ сайн таарна гэдгийг Энхбаярт ойлгууллаа. Харин энэхүү хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй цоо шинэ хүнд шинэхэн ерөнхий сайд итгэсэнгүй, хандивт нь чамлагдахаар бага туаал өгч МИАТ-ын ердөө нэг муу орлогч даргаар тавьсан байна. Гэвч гомдлыг нь барахын тулд эхнэр Хуланг нь ХХБ-ы орлогч болгожээ. Ийнхүү тэдний гэр бүл “орлогчдын цуглуулга” болох нь тэр. Орлогч нар хавсайдан бусдын бизнес булаах шинэ бизнес эрхлэх боллоо. Хэн хаана орлоготой амжилттай ажиллаж байна түүнийг банкны харилцагч нараар нь мөрдөн мөшгиж араас нь чихэн түншүүдэд нь илүү сайн нөхцөл тавин уул ажлыг өөрийн болгох ажилбар юм. Хэдийгээр энэ нь банкны нууцад хамардаг боловч эр эм хоёрт нууц юм гэж юу ч байсангүй. Ингээд жил гаруйгийн дараа гэхэд спирт, гурил, сурах бичиг, жуулчин, сургуулийн дэвтэр, гуанз ресторан, барилга, эрчим хүч, холбоо, банк, тээвэр, зочид буудал, хэвлэх үйлдвэрлэл гээд хэдэн арван янзын бизнесийг зэрэг эрхлэх болов. Төрөөс явуулж буй тендер болгонд оролцоно, ялахгүй газар гэж үгүй. Хахуульд асар их мөнгө зарцуулах боловч олох орлого нь үүнээ бүрэн хаaгаад цаана нь үлэмж ашиг унагана. Түүнээс гадна эрсдэлгүй. Учир нь хэд хэдэн удаа япончуудыг хулхидсаны эцэст хурууг нь огтолж авахаар Японоос якуза түүн дээр ирж сандаргаж байсан тохиолдол бий. Харин Монгол төр бол эрсдэлгүй, өртөг багатай эрдэнэсийн дундаршгүй уурхай гэж таавралсан түүний таавар эндүүрсэнгүй.

ХХБ-ы орлогч захирал хийж буй эхнэр Хулан нь Энхбаярынханд нэгэн том саад бэрхшээл болон босч ирлээ. Нөхөртөө банкны хамаг нууцыг аваачиж өгнө. Өөрөөр хэлбэл банкны харилцагчдын цаад түнш болон хийгдсэн гэрээ хэлэлцээрийг нь хулгайлна. Банк гэдэг бол итгэлийн байгууллага, чухам үүнээс болж нэлээд чинээлэг харилцагч нар ХХБ-ыг орхижээ. Нөгөөтэйгүүр ХХБ-ы хувьчлал хэмээх амттай луйвартаа өөрийг нь оролцуулахгүй байна, эсвэл бага өгөх нь гэсэн хардлагадаа болж хамаг нууц опперациудыг мөн л нууцаар гадагш цацна. Тэрээр нууц олж авдаг, түүнээ цацдаг тогтсон системтэй болжээ. Yүгээрээ шантажлах болов. Ингээд арга нь барагдаад хууль бус үйлдэл дээр нь халуун баривчлан ажлаас нь халж цагдаагийн мэдэлд өгөх нь тэр. Хулан цагдаад нэлээд хэд байцаагдлаа. Сүр сүлд нь унах нь уу гэж танадсан хэрэг. Гэтэл ийм их мэдээлэлтэй болчихсон хүнийг зүгээр хаяж болно гэж үү? Ингээд түүнд ХААН банкыг санал болгов.

Нэг талаас ингэвэл чимээгүй болж амаа үдүүлнэ, нөгөө талаас ХХБ, ХААН банкны хамтарсан опперацид найдвартай оролцоно. Харин ХААН банк хувьчлагдангуут ХХБ түүний 51 хувийг авахаар тохирчээ. Өөрөөр хэлбэл ХААН банк хувьчлагдаад ч эргэж эргэж нуг гэгчээр мөнөөх мадам Хуартын бүртгүүлсэн “Глобал Инвестмент энд Диволепмент”компанид хамаарах учиртай юм. Савада сан ХААН банкинд мөнгө гаргахыг зөвшөөрлөө. Сайн явбал тэр биз, муудвал Баатарсайхан түүнээс хувьцааг нь худалдаж авахаар тохирсон. Савада сан банкны салбар огт мэдэхгүй, түүнд брокерийн компани бий боловч банкны салбараар оролдож байгаагүй. Гэхдээ энэ зэргийн онгироо якузад “Монголд би өөрийн банктай” гэж ярьж явахад ганган хүнд нэмэр болох гархи билээ.

Баатарсайхан Ерөнхий сайдыг ч Савада сантай танилцуулахаа мартсангүй. 2001 онд Японд хийсэн айлчлалынх нь үеэр энэ хоёрыг уулзуулжээ. Савада сан онгироо зангаараа 2002 онд Монгол руу 30 мянган япон жуулчин явуулна гэж амлав. Yүнийг нь ямар ч тооцоогүй Энхбаяр эргэж ирээд өдий хэрийн жуулчин авах гэж байгаа гэж баахан хөөрчээ. Yнэндээ 2002 онд урьдын адил арав гаруй мянган жуулчин л ирэх нь тэр. Ичсэндээ 2003 оныг “Монголд жуулчлах жил” гэж зараллаа. Гадаадын жуулчид монголчууд шиг уриа лоозонгийн араас ажлаа хийдэггүй учир энэ нь эцэстээ “оюутны жил”, эмэгтэйчүүдийн жил” гэх мэтийн урьдах лоозонгуудын нэг болоод өнгөрөх биз. Хамгийн гол нь Японоос Монгол руу хийж буй жуулчлалын бизнест бусад өрсөлдөгч нараа шахаж гаргахын тулд Баатарсайхан Савадаагаар ийм үг Энхбаярт хэлүүлжээ. Дээр нь МИАТ-ыг атгаж байгаагаараа далимдуулан билет болон нислэг дээр монополи тогтоосон учир түүний ажил тун өөдрөг байгаа.

Ховдын санхүүгийн бүлэглэл гэгчийг Баатарсайхан байгуулж чадсан нь түүний бизнесийн амжилтын нэг нууц юм. Нутгийн зөвлөлд их рольтой, гол санхүүжүүлэгч нь. УИХ-аас Дэмбэрэл, Бямбадорж, Төрийн өмчийн хорооноос Пүрэвдорж гэх мэтээр явна. ХААН банкыг хувьчлах Пүрэвдоржоор ахлуулсан тендерийн комисс таван хүнтэй байсны дөрөв нь Ховдынх, түүний дотор гурав нь нэг сумынх байлаа.

ХААН банкны хувьчлалын өмнө Баатарсайханы нэг хийсэн зүйл нь өрсөлдөгч нар руугаа шавар цацах ажил байв. Өөртэй нь адил бизнесч-улс төрч Батболдын оруулж ирсэн “Альфа” банкыг Оросын мафийн хулгайч нар гэж хочлон үүнээ хэвлэлээр цацан олон түмэнд итгүүлэх ажилд чамгүй мөнгө зарцуулжээ. Сонингууд дээр гарсан энэ маягийн гүтгэлэгийн зохиогч-санхүүжүүлэгч нь мань хашир өөрөө байв. Нөгөө нэг өрсөлдөгч “Голомт” банкыг гэмт хэргийн бүлэглэл гэж үнэмшүүлэх ажлыг мөн гардав. Баатарсайханы гаргасан гүтгэлэгээр бол “Голомт” банкыг Интерпол эрэн сурвалжлаад олохгүй байгаа гэнэ. Интеполын олохгүй байгаа объектийг “Yнэн” сонин хэдхэн төгрөгийн “хандиваар” дор нь илрүүлж олны нүдэн дээр гаргаж ирлээ.

ЦАХИЛГААН ДАЙНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Ийнхүү Энхбаярынхан санасандаа хүрч Худалдаа хөгжлийн банкыг үнэгүй “хувьчилж” авсан төдийгүй ХААН банкыг илүү үнээр боловч мөн өөрийн болгож чадлаа. Энэ хоёр банк нийлээд Монголын мөнгөний зах зээлийн ихэнхийг атгаж байгаа. Одоо “НИК” “МИАТ”, “Говь”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” гээд асар том аж ахуйн нэгжүүд шил шилээ даран хувьчлалаа хүлээж байна. Yүнийг бүгдийг нь МАХН-ыг санхүүжүүлэх эх үүсвэр болгоно гэж тохиролцсон билээ.

Эхний ээлжинд “НИК”. Засгийн газрын хурлаар оруулан “НИК”-ийн бүх өрийг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл авах шинэ эзэн нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон бусад хотод байгаа шатахууны савнуудыг сул шахам авна гэсэн үг. Учир нь НИК гэдэг бол шатахууны сав л гэсэн үг. Чухам үүнд л үнэ цэнэ нь бий. Шатахууны савтай нь зах зээлд монополи тогтоож чадна. Хүссэн ч хүсээгүй ч шатахуун нь Монголын импортын маш олон хувийг эзэлдэг. НИК төрийн менежменттэй байсан учраас өөдлөөгүй. Одоо хувийнх болохоороо сэргэнэ. Харин шинэ эзэн МАХН-ыг санхүүжүүлэх учраас өртэй байгууллага хүлээж авч болохгүй. Өрийг Засгийн газар, өөрөөр хэлбэл ард түмэн төлөх ёстой.

Хоёр дахь асуудал нь Эрдэнэт. Эрдэнэтийн Монголын талын эзэмшиж буй 51 хувийг их өрөндөө тооцож болох талаар тун аятайхан санал оросууд тавьжээ. Учир нь Эрдэнэт нь өнөөдөр зах зээлийнхээ ханшаар үсрээд үсрээд 500 сая доллар хүрэхгүй. Гэвч нөгөөтэйгүүр чингэвэл “Жеральд металз”-ийн өрийг яах билээ?

Монголын ерөнхий сайд 2003 оны эхээр Швейцарийн Даост айлчиллаа. Дэлхийн томчууд цугладаг газар тэрээр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзана гэв. Ард түмэнд ингэж тайлбарласан, их ажил ард түмнийхээ нэрийн өмнөөс хийж яваа юм байна гэж ард түмэн ойлгох учиртай аж. Гэтэл Коллин Пауэлл түүнийг хүлээж авахгүй гэжээ. Хоёр орны найрамдлын асуудлаар уулзая гэтэл энэ талаар онцын ярилцах зүйлгүй гэсэн хариу авсан байна. Ингэхээр нь Хойд Солонгосын асуудлаар уулзая гэж молгидтол гэнэн америк урхинд нь орооод ирэв. Энэ хооронд ГХЯ-ы сайд Эрдэнэчулууныг урилга заллага ч үгүй яаралтай Пхеньян явуулаад америк эрийг хуурах хэдэн үг олж авчээ.

Доасын айлчлалын зорилго шал өөр юм байлаа. Монголын зэсийн баяжмалын төлөө өрсөлддөг еврейчүүдийн таван коммондити компани дотор “Жеральд металз” 2000 оноос үнэмлэхүй ялалт байгуулж ихэнхийг нь эзэгнэх болсон билээ. Өрсөлдөөнд ялагдсан “Глинкор” компани удаан хүлээж чадсангүй, Эрдэнэтийн Монголын 51 хувийг 150 сая доллароор худалдаж авъя гэсэн санал гаргажээ. “Жеральд металз” бол тун жижиг компани, харин “Глинкор”, “Марко Ричи” зэрэг бол үндэстэн дамнасан коммодити билээ. Ийм жижиг компанид цохиулсан, гэтэл цаадуул нь өчүүхэн бага мөнгөөр Монголын төрийг худалдаж аваад дураараа тоглоод суухыг Глинкор тэсвэртэй хараад сууж чадсангүй. Глинкортой уулзах уулзалт Энхбаярын Даос орсон гол зорилго байлаа. Энэхүү нууц уулзалт болсон, тохиролцоонд хүрсэн, үр дүнгийнх нь талаар дараа бичимз.

ОЛИГАРХИ

Худалдаа хөгжлийн банкны фиктив гүйцэтгэх захирал гэгчээр Кэйт Чидди гэгч иржээ. Тэр хэдийгээр захирлаар томилогдоогүй боловч нэрийн хуудас дээрээ TDB CEO хэмээн гараар нэмж бичнэ. Энэ нь ХХБ-ы Гүйцэтгэх захирал гэсэн англи товчлол. Гэтэл Чиддигийн хийж буй ажил нь ХХБ-ы одоогийн Гүйцэтгэх захирал Мөнхбатын сурталчлагч нь юм уу гэмээр, түүнийг биширсэн шүтсэн яриа л ярьж явах аж. Yнэндээ Мөнхбат ч, Кэйт Чидди ч арилжааны банкны менежерүүд биш аж. Чидди нь Төрийн болон институцийн банкны зөвлөх. Арилжааны банк мэдэхгүй. Хэрэв үнэхээр “Ай Эн Жи Баринг” менежмент хийх гэж байгаа юм бол мэргэжлийн бус Мөнхбатыг шүтээд давхиж явах гэж үү? Хэрэв үнэхээр гаднынхан авсан юм бол очиж очиж Мөнхбатаар менежер тавих гэж үү? Хэрэв үнэхээр л юм бол ХХБ-ыг босгож ирсэн, манайдаа хамгийн сайн мэргэжилтэн гэгддэг Саран, Хүрлээ нарыг ажлаас нь хусаж хаях гэж үү?

Харин ч эсрэгээр ХХБ-д ажиллагсадын хяналт тогтоож байсан 24 хувийг айлгаж байгаад хувьцаа эзэмшигчидээс нь худалдаж авахаар шийджээ. Зээлийн хороон дарга буюу банкны хамгийн эмзэг асуудлыг менежер Мөнхбат давхар хариуцахаар болж буй нь хяналтаас гадуур, хааш нь хэрхэн мөнгө урсгах угаахыг нь мэргэжлийн бус хүрээнд хийхээр тооцоолсон цаад эздийн шийдвэр ажгуу.

Яах гэж энэ вэ? Одоо төлөвлөсөн ёсоороо Монголын том аж ахуйн нэгжүүдийг банкаар дамжуулан худалдаж авна. Ингээд Монголын улс төр, нийгэм, шүүх, цагдаа, төрийн байгууллага, банк, санхүү, аж үйлдвэрийг бүрэн хянасан жижиг бүлэглэл нэгэнт бий боллоо. Yүнийг олон улсын нэр томъёогоор олигархи гэнэ. Олигархи өрсөлдөөнд дургүй, нээлттэй болгоныг үзэн яддаг, нийгэм улс төр эдийн засгийн бүхий л асуудлыг хувьцаалагчид тэрүүхэндээ хоорондоо ярьж шийддэг. Энэ бол өнөөгийн Латин Америкийн олон орны туулж буй зам. Ийм тогтоц хуучин ЗХУ-ын Дундад Азийн орнуудад нэгэнт тогтон бэхжсэн. Олигархи тогтсон оронд хөгжил дэвшлийн тухай зүүдлээд ч хэрэггүй. Нийгэм дахь баян ядуу, хот хөдөөгийн ялгаа улам ихсэнэ. Дахин хуваарлалтыг нийгэм улам бүр хүсэмжилсээр нэг л өдөр хар хувьсгалд хүргэдэг. Хүчирхийлэл нь сөрөг хүчирхийллийг буй болгоно. Ингээд эцэс төгсгөлгүй ээлжлэн унагаалт болно. Yр дүн нь өнөөгийн хар Африк. Биднийг ийм л ирээдүй хүлээж байна.

Дэд доктор Б.Ганбат

Баабар: Птолэмэй, Хокинг хоёрын дунд гээгдсэн театр

Дизоксирибонуклейний хүчил хэмээх тогтооход ч хэцүү химийн нэр томъёо бий. Yүнийг ДНХ гээд товчилчихдог. Хорвоогийн бүх амьдрал энэ хүчил дээр тогтдог аж. Хүн, амьтан, ургамал нян, вирусын дүрс хэлбэрээс эхлээд зан ааш нь хүртэл энэ хүчлээр томъёологдох аж. Томъёолчихсныг нь ген гэж нэрлэнэ. Хүүхэд аавыгаа дуурайсан, тэмээ бөхтэй байдаг, зарим ургамал улаан элсэнд ургадаг, ямар өвчнийг ямар вирус үүсгэж юуг хордуулдаг зэргийг ДНХ томъёолон тогтооно.
Хорвоогийн бүхий л амьдралыг дотроо агуулсан ДНХ-ийн тухай өдгөө оршин байгаа зургаан тэрбум оюунт хүний хэд нь ядахнаа сонссон бэ? Судлаачдын тогтоосноор хүн төрөлхтний тэн хагас нь ДНХ гэж амьдралдаа сонсоогүй гэнэ. ДНХ гэж огт мэдэхгүйгээр амьдраад болоод байлгүй яахав. Цаана нь мэлхий, могой, шавьж өөрийг нь юу кодолдгийг мэдэхгүйгээр зүв зүгээр амьдраад болоод л байна шүү дээ.
Орчныхоо тухай зөв мэдээлэл, ойлголттой болохыг боловсрол гэдэг. Хүн болгон боловсролтой болох албагүй ч боловсролтой нэгний амьдрал илүү хялбар илүү утга учиртай. Боловсролтой хүн ДНХ-ийн тухай мэдэж л байх ёстой. Орчлонгийн тухай ч ялгаагүй. Хар нүх гэж юув, яагаад хар нүх үүсдэг, цаг хугацаа гэдэг мөнхийн зүйл мөн үү, орон зай цаг хугацаанд хязгаар төгсгөл бий юу гэх мэт.
Ийм асуултад хариулсан Хокингийн хэд хэдэн ном бий. Хоёр хөөрхөн залуу Хокингийн хоёр ч номыг монгол хэлнээ хөрвүүлчихсэнээ аваад ирлээ. Бүр хэвлүүлчихлээ. Ямар сайхан юм бэ! Хокингийн "Цагийн товч түүх; Хар нүхнээс их тэсрэлт хүртэл" хэмээх ном дэлхийн гуч гаруй хэлнээ орчуулагдсан ба зөвхөн англи хэлнээ Америкт 40 удаа, Англид 40 удаа хэвлэгдэж 10 гаруй сая хувь борлогджээ. Хорьхон жилийн дотор. Онолын физикийн ном шүү дээ. Гэхдээ дотроо Эйнштений Е = mc2 гэсэн ганцхан томъёотой. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн тухай өнөөгийн шинжлэх ухааны ойлголтыг долоон буудлын Должин чавганц ч уншаад ойлгохоор хялбаршуулан өгүүлжээ. Тиймдээ ХХ зууны хамгийн өргөн уншигдсан, хамгийн эрэлт хэрэгцээтэй бэстсэллэрийн нэг болсон хэрэг.
Хорвоо ертөнцийн бүтэц байгууламжийн тухай анхны загварыг хоёр мянга гаруй жилийн өмнө Птолэмэй гаргаж иржээ. Өнөөдрийн Хокингийн тайлбар бол хүн төрөлхтөн яаж урагшлан гэгээрсний илэрхийлэл юм. Хокингийн номыг уран зохиолоос илүү сонирхон хэдэн арван саяар нь худалдан авч уншиж байгаа нь хүн төрөлхтөн хэрхэн боловсрон соёлжсоны баталгаа юм.
Хэдэн үе дамжин Бурхныг үгүйсгэж, дайран доромжилж, дүрслэлийг нь харах байтугай нэрийг нь цээрлэж явсан монголчууд өнөөдөр гэнэтхэн мухар сүсгийн боол болон хувирчээ. Чухам үүн дээр нь тоглож амьдардаг лам, бөө, үзмэрч, бариач, төлөгчийн бүхэл бүтэн сүрэг буй болсон байна. Нийгэм маань улам харанхуйлан дундад зуун руугаа тэмүүлнэ. Хокингийн номонд Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчмыг энгийн ойлгомжтой өгүүлжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд болох юмыг урьдчилан мэдэх ямар ч бололцоогүй болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо. Хүн төрөлхтөн энэ хөдөлбөргүй үнэнд хүрээд даруй дал гаруй жил болж байна. Бидний мухар сүсэгтэй монголчууд ойрын ирээдүйд өөрт нь юу тохиолдох гэж байгааг хэлүүлэхээр Гандан руу, Хөвсгөлийн тайга руу, Шар хад руу хамгаа өвөртлөн цувна. Хэрвээ үнэхээр ирээдүйг тааж мэдэж чаддаг юм бол казинод орж тоглоод хага баяжихын оронд мухар сүсэгтний өглөгт нүд унагасан "мэргэн хүн" цаана нь хормойгоо тосон хүлээнэ. "Мэргэн хүн"-ий хорвоогийн тухай төсөөлөл нь их бодож л Птолэмэйн загвар.
Гэвч манай нийгэм тийм ч пад хар бишээ. Бурхныг үгүйсгэж бузрыг шүтэж явснаа гэнэт өрөвдмөөр мухар сүсэгтэн болж хувирсан үеийнхэн халагдаж дуусах нь мэдээж. Араас нь эргэн тойрныхоо тухай зөв ойлголттой мянга мянган залуус соёолон гарч ирж байна. Өөрөө уншиж ойлгоод зогсохгүй үүнийгээ бусдад хэлж өгөх гэж нойр хоолоо хасан тэмүүлдэг сайхан залуус олон буйн жишээ нь мөнөөх Хокингийг орчуулаад өөрийнхөө мөнгөөр хэвлүүлсэн дээрх хоёр юм. "Ийм залуус олон бол тэр социализмыг нь дор нь байгуулчихсан" хэмээн "Анхны алхам"-ын буриад өвгөн сүүрс алддаг. Yнэхээр ийм залуус олон ч байна, эрүүл нийгэм байгуулан иргэд нь эд баялгийг бүтээх ч найдвар байна, бидэнд.

Баабар: Ерөнхийлөгчийн засаглал гэж юуг ойлгоод байна аа?

Эртний Герег, Ромыг эс тооцвол орчин үеийн төрийн ардчилсан тогтоцын эх Анг­лид үүсчээ. XIII зуун буюу Чин­гэсийн байлдан дагуулал­тын үед англи язгууртнууд хаантайгаа гэрээ байгуулж түүний үнэмлэхүй эрхэд хяз­гаар тавьсан байна.

Үү­нийг түүхэнд Магна Картын гэрээ гэдэг. Энэ зарчим зуун зуу­наар боловсронгуйжсаар үнд­сэн хуульт хаант засагт Их Бри­танийн төрийн тогтоц буй болсон юм. Гэвч нарийндаа үг үсэг хөөцөлдвөл Англи нь Үнд­сэн хууль ч байхгүй, хааны засаг­лал ч байхгүй, үнэндээ сонгодог парламен­тын төртэй билээ. Англи маягийн пар­ламентаризм өнөөгийн ертөн­цөд тун түгээ­мэл эд. Энэ нь үндсэн хуульт хаант улсын (Япон, Холланд, Малайз, Ис­пани, Канад, Авст­рали, Тай­ланд, Швед г.м). бүгд найрамдах улсын (Герман, Энэтхэг, Итали, Унгар, Из­раиль, Син­гапур г.м.) гэсэн хоёр хэлбэрээр байдаг. Хоо­рондоо их адилхан. Улсыг тө­лөөлөх эрх үе улирсан хаанд, эсвэл сонгогдсон ерөн­хий­лөгчид бий. Аль ч тохиолдолд нь гүйцэтгэх засаглалыг пар­ламент томилно. Парламен­тын засаглал гүйцэтгэх зас­гаа томи­лох гэж нэлээд бу­дил­даг. Ялан­гуяа сүүлийн үед элбэг үзэгдэх болсон улс төрийн намууд сонгуулиар тэнцүү санал авсан тохиол­долд за­римдаа арчаагаа алда­на. Гэх­дээ хэрүүлтэй уруул­­­тай ч гарц үргэлж олддог.
Ерөнхийлөгчийн засаглал хэмээх төрийн тогтоцын бас нэг хувилбарыг 1776 онд америк­чууд бодож олжээ. Энд хууль тогтоох эрхийг парламент дан­гаар эдлэх боловч үүнээс гадуур болох Ерөнхийлөгчийн сонгуу­лиар гүйцэтгэх засгийн асуу­дал шийдэгдэнэ. Ерөнхийлөгч улс орноо төлөөлөхөөс гадна гүйцэтгэх засгийг толгойлж Засгийн газраа өөрөө бай­гуулна. Ийм засаглалтай оронд Латин Америк ба Аф­рикийн бүх орон багтдаг бай­на. Харин зэрэг­цүүлэн ард­чилсан зарчмаа тууштай хэрэгжүүлж чадсан АНУ-аас өөр ганц ч орон байх­гүй. XҮIII зууны дундуур аме­рикчууд Африкт “эрх чөлөө” гэсэн утга бүхий нэртэй Либэри улсыг байгуулж АНУ-ын Үндсэн хуулийн хуулбараар цогц­луул­сан боловч шоглоомтой юм шиг энэ орон 150 жил самууны уурхай болсоор явна. Аме­ри­кийн системийг нэлээд тууштай хэрэгжүүлж байсан Чили улс 1973 оны төрийн эргэлтээр нэрээ бааст­сан билээ. 100 орчим жил самуурч явсан Мексик 1921 оноос Америкийн төрийн системийг тасралтгүй чан­далж байгаа үлгэр жишээ орноор тодорч буйг асуудал өөрсдөд нь биш хөршид нь байна гэж тайлбарлагсад олон бий. Америк бүтэц өөр оронд бие­ллээ олдоггүйг судлаачид нийг­мийн ухамсар зохион бай­­­­­­­­гуу­­лагдах чад­вартай хол­бон тайлбарладаг. Ялангуяа тэдний практикаар баяждаг тангаргатны шүүхийн тогтолцоо ухамсар дорой газар огт таа­рахгүй гэж үздэг.
Парламентын ба Ерөн­хий­лөгчийн засаглалын аль аль хувилбарыг хамгийн олон турш­­сан газар бол Францын бүгд найрамдах улс билээ. Ингээд 1958 онд генерал де Голлийн саналаар тав дахь Үндсэн хуулийг баталж Ерөн­хийлөгчийн хагас засаглал гэсэн дундуур хувилбар буй болжээ. Ард түмнээс сон­гогд­сон Ерөнхийлөгч улсаа төлөө­лөхөөс гадна гүйцэтгэх засаг­лал буй болоход ихээ­хэн үүрэг гүйцэтгэнэ. Пар­ламент Ерөн­хий­лөгчийн са­нал болгосон Зас­гийн газрыг томилно. Иймээс Ерөнхий­лөгч парла­мент дахь хүчний харьцааг заавал харж үзэ­хээс өөр арга­гүй болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь пар­ламентын бүтээл мөн боловч энэ нь Ерөнхийлөгчид таалагдах ёс­той хэмээн нө­гөө талаас нь ч бас тайл­барлаж болно. Энэхүү Ерөн­хийлөгчийн хагас засаг­лалтай оронд Солонгос, Тай­вань зэрэг орноос гадна Орос, Польш, Чех гээд хуучин ком­мунист ихэнх орнууд энэ ху­вил­барыг сонгож авсан билээ.
Монгол Улсын шинэ Үнд­сэн хууль сонгодог парла­ментын засаглалын хэл­бэ­рээр анхны ноорог нь бүтээгд­сэн юм. Гэвч хэлэлцүүлгийн явцад ардын депутат нарын хэтэрхий дий­лэнхийн сана­лаар Ерөнхий­лөгчийг нийт ард түмнээс сон­годог төдийгүй учир нь олдохгүй олон эрхтэй болгосон билээ. Иймээс ма­най Үндсэн хуулийг Ерөн­хийлөгчийн хагас засаг­лалын систем мөн гэж олон суд­лаачид үздэг. Чухам энэ байдал 1997 онд Ерөнхий­лөг­чөөс гүйцэтгэх засгийн тэргүүнд нэр дэвшигч таа­лагдсангүй гэсэн шалт­гаа­наар арван хэдэн удаа буцааж байсан дээр тод илэрлээ олсон. Хэдийгээр энэ байдал 2000 оны Үндсэн хуу­лийн нэмэлтээр хагас хугас за­сагд­сан боловч өдгөө Ерөн­хийлөгчийн институци байдаг уу, үгүй юу, байдаг бол эрх мэдэл хуваарилалтын аль хэс­гийг хамрах вэ гэдэг нь тодор­хой бус байдаг. Чухам энэ тодорхойгүй байдал нь Монгол дахь төрийн хям­ралын гол эх үүсвэр болсоор байна. Одоо­гийн Ерөнхийлөгч Засгийн газар болон шүүх эрх мэдэлд бүрэн хутгалдан орж, гадаад бодлого, батлан хам­гаалах, уул уурхайн салбарыг илт өөртөө хамаа­руулан удир­дах болжээ. Нэг үгэндээ эрх мэдлийн хуваа­рилалт то­дорхойгүй учир Ерөн­хийлөгч өөрийгөө хэн ч болгон өөрч­лөх увидас агуулна.
Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөн­хий­лөгчийн засаглал тогтоох тухай улам амтархан ярих боллоо. Харин яриад байгаа нь дээрх гурван хэл­бэрийн аль нь ч биш бололтой юм. УИХ их үзэмжгүй хэ­рэлдэж буй нь Монголд пар­ламентын засаглал хямарсны буюу зохихгүйн илрэл мөн гэнэ. Ерөнхийлөгч хуулиа тогтоогоод шүүхээ удирдаад, гүйцэтгэх засаглалаа зав чөлөөгөөр нь хөтлөөд явах бололтой юм ярина. Мон­голын хөгжлийн цаашдын хөгжлийн баталгаа гэнэ. Олуу­лаа хэрэлдэж бай­хаар нэг шударга хүнээ сонгоод түүнийхээ удирдлагаар явъя гэнэ. Ийм гоё хэлбэргүй уч­раас авлига гараад байгаа гэнэ. Гэтэл энэхүү яриад байгаа төрийн тогтолцооны хэлбэрийг авторитари дэглэм гэдэг. Дотроо гурван төрөл бий. Үнэмлэхүй хаант улс гэж байна. Дээр үед дэлхийн бараг бүх орон ийм байсан. Сүүлийн үед Балба тийм болж байна. Арабын нэ­лээд хэдэн орон ийм дэглэмтэй. Нөгөө нь парламентын тогтоц­той маяг харуулдаг коммунист даран­гуйлал байна. Ганц на­мын нэрээр олигархи бүлэг төрийг эзэмших ба ард түмнийг тө­лөөлнө гэх байнгын бус ажил­лагаатай парламент гэгч нь хууль тогтоох, гүйцэтгэх засаг­лал томилох дүр эсгэнэ. Ийм засаглалын хэлбэр Мон­голд олон жил тогтож байсан ба өдгөө Хойд Солонгос, Кубаас гадна Хятад, Вьетнам, Лаос зэрэг орон орно. Гурав дахь хэлбэр нь шууд да­рангуйлагчтай төр. Түүхэн дэх хамгийн сонгодог жишээ нь Гитлерийн Герман, Мус­солинигийн Итали, Ста­лины Зөвлөлт, Маогийн Хятад бай­сан ба өдгөө Каддафигийн Ливи, Мугабегийн Зимбавэ мөн Бирм зэрэг орнууд баг­тана. Манайд Ерөнхийлөгчийн засаглал тайл­барлаад байгаа эрхмүүд хэрэв энэ тухай хэлэх гээд буй бол Үндсэн хууль өөрчлөх ямар ч шаард­лагагүй. Үүний тулд тө­рийн эргэлт хийдэг ба үүнийг сай­наар хувьсгал гэх, ердийн хуулийн нэр томъёогоор куп дэ этат эсвэл путч гэж нэрлэдэг.

Баабар: Золбин нохойн гэдэс шар тос тогтоодоггүйн учир

Эмээгийн яриа.
Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна.
Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ногдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүс хийнэ, хөлөө ч орооно. Гадаа норно, илжирнэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.::

Танилын яриа
Маартын наймнаар олон хүүхэдтэй айлд эхийн одонгийн мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн зүйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар нэг хоног цадав.

Зурагтын яриа
Майкл Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэрээр өрөө төлөхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.

Найзын яриа
Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын үнэ ч овоо, зуншлага ч дажгүй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл болгон хоёр машинтай, хүнээсээ олон мото­­цикльтой. Ханын хөшгөө алтанбулаг хивсээр орлуулсан төдийгүй мөн хивсийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны өмнүүр нь шатаад цоорчихсон. Нэг суман дээр цагдаа, согтуу мотоцикльчин хоёр маргалдаж байна. “өөрийнхөө унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хүний хөрөнгө хураана гэв үү. Хэнд ч хэрэггүй болгоод өгье л дөө. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шүдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нүүрлэж, цөөн малтай үлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хүнийг ганц нэг гоймон, боов үлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.

Валютын сангийн яриа
1973 оны нефтийн үнийн огцом өсөлтөөр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг үнэ өртөг ихтэй олон төсөл зэрэг зэрэг хэрэгжүүлж эхэлжээ. Дутсан мөнгийг нефтиэр барьцаалан санхүүжүүлж байв. Гэвч наяад оны үед нефьтийн үнэ эргээд унахад Нигери асар их өртэй болов. Төслүүдээс ганц нь ч хэрэгжиж дууссангүй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хөрш орныхон эзэлсэн зэргээс болж гадаад бо­лон дотоод хямрал үүсэж, улмаар угсраагаар төрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мөргөлдөөн үүслээ. Судлаачдын үзэж байгаагаар нефьтийн үнэ ингэж огцом өсөн гэнэтийн их мөнгөтэй болоогүй бол Нигери жам хөгжлөөрөө дэвшилд хүрэх бололцоотой байжээ. Нигери улс улам харлав.

Дэлхийн банкны яриа
Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дунджаар жилд нэг болдог төрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог Засгийн газруудын аль нь энэхүү асар их баялгийг зөв ашиглаж чадсангүй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авлигын сүлжээний өргөтгөгч, үргэлжлүүлэгч, өөрөө нэг хэсэг нь болж байлаа. Байгалийн хишиг асар их баялаг авлигад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбогдол үгүй мөртөө сүр дуулиан болсон дэд бүтцэд зарцуулагдана. Дэд бүтэц барих нь өөрөө авлигыг гааруулах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр зам, хурдны авто зам Андын нурууны оргилоор сүлжинэ. Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагүй энэ орны хүний хөгжлийн индекс дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй. Бичиг үсэг үл мэдэх явдал 50 хувь, дундаж наслалт 49, нэг хүртэл хүүхдийн үхэл 70 промиль гэх мэт. Хүнд ногдох ДНБ маш бага. Саяхан сонгуулиар гарч ирсэн үйлдвэрчний зүтгэлтэн-Ерөнхийлөгч энэ бүхний бурууг гадаадын хөрөнгө оруулагчдад тохож тэднийг хөөж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглүүлэхийн тулд Чааваас, Кастро нартай нийлэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бүр болив.

ОРТ телевизийн яриа
Нефтийн үнийн өсөлтөөр буй болсон мөнгөөр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь үнэ төлбөргүй нийлүүлэх болсон билээ. Энэхүү гэнэтийн их мөнгөний үлэмж хэсэг нь түгээлтийн тогтцоор ороод алга болжээ. Энэ мөнгийг ашигладаг зохион байгуулалттай бүлэгт олон томчууд оролцсон байна. Эх орны бүтээгдэхүүнээр нийлүүлэх байтал гадаадаас хуурамч эм оруулж ирж түүнийхээ үнийг олон дахин өсгөн баримтжуулжээ. Тэртэй тэргүй ахмад настнуудын ихэнхэд үнэгүй эм очсонгүй. Нийтдээ 56 тэрбум рубль завшсан уг бүлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа. Засгийн нэрээр завшив.

УИХ дахь яриа
Монгол Улс түүхэндээ тохиолдож байгаагүй их баялгийн өмнө ирлээ. Байгалийн баялгийн үнийн өсөлтөөс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст төсвийн илүүдэл хоёр тэрбум төгрөг болов. Гишүүд дараа оны төсөв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана. Хүүхэд бүрд 10 мянган төгрөг өгнө гэж нэг хэсэг нь дайрна, нөгөө хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард түмнээ харж үзэгчдийн түрүү магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгүй байгаа хүмүүст үүнээс их мөнгө зүгээр тогтмол өгч байх санал зурагтаар дэвшүүлээд өөрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, махчин, талхчин явсан улсад өгнө гэж зүтгэлээ. Бүх баг сумыг мянганы зам, бумны өндөр хүчдэл, саяны технологиор бүрэн хангах байтугай илүү гаргах гэнэ. Монголд нийгмийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хүрэх­гүй байгаа дүн гадаадын судалгаагаар илэрчээ. Ингэхээр мөнгө тараах тутам түгээгчид илүү ашиг өгдөг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин, мэхчин. авлигачингууд сайн мэдэж байгаа. Нэг талаас ард түмнээ харж үзэх уралдаан, нөгөө талаас үнэн мөн чанар нь биенээсээ илүү гарч луйвар хийх өрсөлдөөн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишүүд тойрогтоо тараах мөнгө энэ жил 250 сая болж байна. Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарьлалтаар захиран зарцуулах мэдэл УИХ-д биш зөвхөн Засгийн газарт л бий. Гэвч мөнгө үзээд нүд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Компютер дээр ядахнаа хөзөр ч тоглож барахгүй нэгэн мудак хойтон жил зэсийн үнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болшгүй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай өгүүлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хүртлээ үргэлжлэх болно. Шинэ баян цээжний өвчтэй болж хүний мөнгөөр хүүдэгнэв.

Түүхээр батлагдсан яриа
Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ. Хөдөлмөрөөр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин өдөрт олсон юмаа ууттай нь тогоо руугаа хөн­төрдөг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.

Эх Оронч Үзэл

Yй олноороо харьд одож нх юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Америкт гэхэд л эмч хүн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хүн асрагч хийж, бас мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засварчин хииж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч үндэстний эрх ашгийн үүднээс харвал монголчууд бид ирээдүйд хожигдож мэдэх нь. Тэд маань их мөнгө илгээж байна. Ахдүүдээ маш их тус болж байна. Даанч тэр мөнгөний нэлээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хөлсөө дуслуулж, хүнийг царайчилж олсон мөнгөөр нь эргээд гадаадын үйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн үг. Тоног төхөөрөмжөө хаягдал төмөр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгүй л бол эх орондоо юм хийхэд амаргүй байна. Оймс нэхээд 500Т-өөр зарна гэвэл хятадууд ЗООТ-ийнхөөр цохино.

Гадагшаа гарсан монголчуудын тур
үүч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэднии зарим нь буцах битгии хэл одоо монгол руугаа буцна гэснийгээ өвчтэй хүн байх гэж гайхаж сууна. Хүүхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хиих вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрүүгийн нөхдөл байдлаас их айж байна. Хотод ессөн хүүхдүүд аав ээж найз нөхдөө санахаас биш монголын хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зүүдлэх биш/аав ээж нь нутгаа үзүүлээгүй л бол/.Тэдний заримд цемент бол хаана ч адилхан.

Нэгэн цагт торийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм, б
үүмэд. Уг нь манайх шиг үндэстэн нөхөрт гарч, хүүхэд гаргаагүн охидоо харьд нлгээх нь эмгэнэл. Yвдэстний эрх ашгаас давсан хүний эрх байх ёсгүй гэвэл фашист гэгдэх биз. Тэгвэл үндэстэнг үрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Америкт 10 жил бангаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2 хүүхэдтэй болсонгүй" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл мөнгө монгол хүүхднйг орлохгүй гэсэн санаа цухалзуулж байна.

Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай
өнгөрөөдөг учраас ур хүүхэдгүй байлаа гээд нэг их санаа зовох юмгүй байдаг. Харин монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хүч тамираа дуустал, өвгөн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хөгжүүлнэ гэсэн үг битгий болоосой.

Харьд гарсан асар олон монголчууд, одоо гарахаар зэхэж байгаа х
үмүүс идэр насандаа эргэн ирж монголоо хөгжүүлнэ гэдэг нь үнэн. ßпончууд, солонгосчууд 2-р дайны дараа америк явж ирээд японыг хогжүүлсэн юм шиг манаéõан ярьдаг. Арай ч тиймгүй юм билээ. Нөгөөдүүл нь эргэж ирэх бèø, харин тэндээ жапаантаун, корейтаун байгуулаад үлдчихсэн, нилээд нь оргүй уусчихсан. Япон чинь тэднээс өмнө хамаг юмаа өөрсдөө хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ.
Филиппин, пакистан зэрэг олон орны х
үн амын нилээдхувь нь цагаачилж ажилласаар мөн ч удаж байна. Жишээ нь америк хүн хөгшрөхөөрөө фнлиппин асрагч хүүхнүүдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрхн орнуудын ихэнх хүний амьдрал ядуу хэвээр. Монголчууд бид ирланд үндэстний туулсан, туулсаар яваа шиг түухийг эхлуүлчихээд байгаа мэт. Ирландууд америк руу цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч мөнгө гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгүй гэж хэлээд явсан хүн байхгүй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зөвхөн 3-хан сая ирланд хүн үлджээ/манайх 2.5 сая хүнтэйгээр, тэр тусмаа орон орон руу цацах аянаар эхэлбзл хэд маань үлдэх бол/. Ирланд залуус одоо ч америк руу ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн эрхшэзлд орсон хойд Ирландад бүүр ч цөөхөн ирланд хүн үлдэж тэндээ үндэстний цөөнх болов. Олон сая ирланд цагаачдын гуйвуулсан байх ёстой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс цойлсон юм байхгүй. Ирландууд кельт хзлээ ч мартжээ. Тэр мөнгийг технологи үйлдвэрлэлд биш гол төлөв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш америк хөгжсөн. Ирланд ^дийн засгийн чадавхиараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог юм. Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа ц&пгижявсныг дэлхш мэднэ. Одоо хоёулаа унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч үе нь грек байснаа мартаж, өвөг дээдсээ Монголоос нүүж очсон гэж андуурах болжээ.

Америкийн б
өөрөнд наалдсан, бас АНУ үүссэн өдрөөс хойш сая сая хүнээ ажиллуулсаар ирсэн/одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо болтол ихэнх хүний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн хилийг өдөр шөнөгүй нууцаар давсаар. Америкийн дэлгүүрийг мексикийн бйш, далайн цаадах хятадын бараа дүүргэж байна. Уг нь тэд АНУ-ын дараа ордог хүчирхэг, удахгүй гүйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хүмүүсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагүй байхад монголчууд бүгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хөгжүүлж чадах уу?
Гэртээ хоол хийхээс т
өвөгшөөн биеийн амрыг харж, хүүхдүүдээ айл айлаар хэсүүлж, тэднээрээ хоол зөөлгөж идээд баяжсан айл байдаггүй бололтой. Сүүлдээ бүур балайраад эх орноо түрээслээд баяжъя гэсэн ухуулга хийж явдаг хүмүүс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мөнгөтэй хүнд түрээслэнэ гэснээс ялгаа юу байна.

Монгол улсад монгол
үндэстний дөнгөж 25%буюу 2.3 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа үндэстний нэг гэж тооцогддог тул 500 сая хүртэл үржих нөөцтэй юм. Гэтэл залуугаараа төрөл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бүсгүйчүүд 4-5 хүүхэдтэй биш, 4-5 дипломтой залуу насыг барж байна. Ээмэг зүүсэн хөвгүүд олширвол удалгүй гомо , лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хүний өсөлтөнд бас саад болно гэсэн үг. Сүүлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгүй хүмуүсийн тоо Монголд төрж байгаа хүүхдүүдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа үлдээн үнэн чанартаа дүрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын төвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дүрвэн бөөгнөрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутагтэдний орон зай, тэдний төрүүлээгүй үр хүүхдийн орон зай үлдэх нь. Нэгэнт охид хөвгүүд маань удаан хугадаагаар явсан болохоор тэдний үлдээсэн орон зай руу, нутагтаа хзт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ, тэднийг байлгаач гэвэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ. Хадны мангаагаар битпш айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах ч юм бил үү. Хэрвээ монгол хүнтэй Монгол улсыг ирээдүйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгүйгээр цуцалчихдаг Орос шиг их гүрэн битгий хзл пүүс компани ч цаашид бидэнд таарахгүй биз.

Дэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар х
үмүүс 2000 жилийн дараа эргэж ирээд бас израйлийн түүхийг эхлүүлэх үү. Энэ бол хүсэхээр хувь заяа биш байх. Саявтар Улаанбаатарт дүрвэгсдийн асуудлаар олон улсын хурал болсон байна лээ. Могол, Хазар/тэдний бэсүд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн хүний нутагт байгаа ах дүүсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав. Харин захын дүрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь өөрийн ах дүүсийг авчиръя гэсэн асуултыг бид сөргүүлэн тавнх ёстой. Бидэнд ч монгол гаралтай гэж үзэгдсэнийхээ төлөө хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дүүс байна.
Америкчууд талибанчуудыг х
өөхөөр Афганистанд ирэхэд зэр зэвсэг муутай хазарууд цэргүүддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс, ТажикуудТажикстан, Иранчуудаас, пуштунчууд пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд ганцаардаж байсан. Иранчууд хэцүү хүнд үед тажикуудад/афганы/ зэвсэг, нисдэг тэрэг өгсөн атлаа өөрсдиинх нь төлөө олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомеинийнхоо зураг илгээж байсан гэдэг. 1941 оны өвөл Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа хөлдөж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч цөлөөд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгүй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаад явчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш түлхэх юм даа.

Зарим х
үмүүс өвөр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгүй байдаг/Хятадууд тэднийг маань хятад болсон гэж үзээгуй байхад шүү дээ/. Ар монголыг чөлөөлөхөд олон зуун өвөр монгол нрж амь биеэ хайрлалгүй оролцсоныг тэд мэддэггүй юм байх даа. Хэдэн жилийн өмнө Орхоны эрэгдээр Хархорины хэдэн залуус "Хотонтынхонтой алалцана" гэж хөлчүүрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ нөгөо монголоо сэмхэн гүтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш.Амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхийд улам хүчтэй өрнөж байхад харин бид орон зайгаа үлдээн харьд, тэдэнтэй чихэлдэхээр одож, үлдсэн нь виза хөөцөлдөх хоорондоо газар нутгаа хайргүй сэндийчиж байна гэвэл хэр хэтрүүлэг болдог бол.

Дэлхийг удирдаж явсан ундэстэн хүний нөөцөндөө ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цөөрч, уусч манж хөршиннхөө хойноос мордвол ичмээр, бас хүн төрөлхтөнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо үндэсний үзэл, үндэсний үйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.