Дэлт морин дээрээс дэлхийн талыг эзэлж, төв азийн цээжнээс төр гүрнээ нэгтгэж, хэдэн зууны турш хөрстийг доргиож байсан эрэлхэг өвөг дээдсийн хойч үе билээ бид. Өдгөө тэр их гүрэн хаачив? Тэр дээдсийн үрс яав? Эргээд нэг харъя, харьцуулаад нэг үзье. Үүнд бид өвөг дээдсээ зэмлэхгүй. Үүнийг бид үр хойчдоо даатгахгүй.
Өнгөрсөн түүхээрээ бахархах, өнөө үеэ бүтээн босголцох, ирээдүйгээ одооноос тодорхойлох нь хүн бүрийн үйл эрмэлзэл билээ. Гэвч өнөөдөр буу шийдмээр асуудлыг шийддэг цаг нэгэнт өнгөрч, эрдэм номын нугаршгуй илд, хатан бат бамбайгаар зэвсэглэн, өөрсдийн авъяас чадвараар улс орноо дэлхийн тавцанд өргөх цаг иржээ. Нэгдэн зөвшилцөж, хамтдаа ихийг бутээцгээе. Хэн нэгний хөдлөхийг хүлээн, бусдыг харан суух биш, тэр хөдөлгөөнд өөрсдийн алхааг тууштайгаар нэгтгэе. Маргааш гэж хойшлуулсаар суутал, буцаад очиход энэ бүхнийг өөрчлөхөд дэндүү оройтсон байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг БИД ХИЙХГҮЙ БОЛ ХЭН ХИЙХЭВ, ОДОО ХИЙХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ХИЙХЭВ.
Өнөөгийн Монголын нийгэмд идээ мэт бугшсан ичгэвтэр үзэгдлүүдийг халж, бузар булайтай хутгалдсан нийгмийг эрүүлжүүлэх нь залуус бидний туйлын зорилго. Цаг үеийнхээ судсыг атгая, эх орныхоо эзэн нь болъё. Энэ эринд цоо шинэ Монголын нэрийг, цээж дүүрэн, толгой цэх өргөж явъя.
АМОЗ. 2006 он.
No comments:
Post a Comment